Эмнэлгийн даргын асуудлыг улстөржүүлж байна гэв

1,0103Гэмтэл согог судлалын үндэсний төв өнгөрсөн оны нэгдүгзэр сараас эхлээд удирдлагагүй яваа. Энэхүү удирдлагын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Тухайн үед Н.Удвал сайд албаа аваад салбараа бүхлээр нь шинэчлэх юм ярьж байсан. Гэтэл ганц эмнэлгийн даргаа сонгож тавьж чадахгүй байна. Жишээ нь гэмтлийн эмнэлэг даргаар Л.Жамбалжавыг томилсон. Гэвч АТГ-аас энэ эрхмииг шалгаж үзээд ХОМ-тээ эхнэрийнхээ компанийг дурдаагүй, Гэмтлийн эмнэлэгийн онгоц буудаг газрыг зарсан гэсэн үндэслэлээр эмнэлгийн даргаас чөлөөлсөн. Үүний дараа Н.Энхбаярыг эмнэлгийн даргаар тавьсан.

Гэтэл эмнэлгийн хэсэг эмч нар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тавьсан гэж ажил хаялт зарлаж, эсэргүүцсээр байж ажлаас чөлөөлж сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтанд нэлээд эмч оролцож, хамгийн өндөр оноог А.Мөнхтайван авч гэмтлийн эмнэлгийн даргын болзол хангасан юм. Сонгон шалгаруулалтанд тэнцэж эмнэлгийн дарга болох байсан А.Мөнхтайван ар гэрийн асуудлаас даргын албан тушаалаас татгалзаж, дахин даргын асуудал яригдаж эхэлсэн.

Одоо гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр тус төвийн мэс заслын тасгийн эрхлэгч А.Өлзийбаатар томилогдоод ажиллаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, даргын сандал, ширээний хэрүүлийн асуудал шийдэгдэхгүй байгаа гэж хэлж болно. Тийм учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжлахаар очлоо. Биднийг очиход эмнэлгийн гадаа явган хүн явах зайгүй автомашин зогссон байв. Мөн эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэд ч гэсэн цөөнгүй байсан юм. Ороход “Улавчаа өмсөж ороорой” хэмээн эмнэлгийн ажилтан угтлаа. Эмнэлгийн өлгүүрийн ажилтан “Улавч 100 төгрөг” гэв. Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүх иргэдулавчөмсөжбайсан юм. Зарим нэг хэнэггүй иргэд улавчаа өмсөхгүй орж харагдсан. Ер нь харьцангүй ачаалал багатай харагдаж байв. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гээд ирж байгаа иргэдийн ихэнх дунд насны хүмүүс болон бага насны хүүхэд байлаа. Тэд гол төлөв гэмтлийн зураг авахуулахаар ирсэн бололтой “Хэдэн давхарт авдаг вэ” гэж жижүүр эмчээс асууж байв. Жижүүр эмч нар үйлчилгээ авч байгаа иргэдэд зөвлөгөө тусламжийг хэлж өгч байв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Х.Бат-Ирээдүйтэй уулзлаа. Тэрээр “Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Манайх улсын ганц гэмтлийн чиглэлээр ажилладаг эмнэлэг учраас ачаалал маш их байдаг. Харин ойрын өдрүүдэд ачаалал багатай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн ихэнх нь дунд чөмөгний хугарал болон бусад хугарал гэмтлүүд зонхилж байна. Мөн бага насны хүүхдүүд ихээр түлэгдэж ирдэг. Өвлийн улиралд хальтиргаа гулгаанаас болж янз бүрийн гэмтэл их гардаг учраас ачаалал ихтэй байдаг. Харин урин дулааны цагт барилгын осол, зам тээврийн ослын гэмтэл нэлээд гардаг юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай эмнэлгийн эм тарианы хомсдолд орсон гэжбайгаа. Одоогоор хомсдол орсон зүйл байхгүй бүх зүйл хэвийн, эмч нар үүргийнхээ дагуу ажлаа хийж байгаа” гэсэн юм. Мөн “Эмнэлгийн даргын асуудлаас болжэмч, эмнэлгийн нэр төр их унаж байгаа” гэв.

Түүнчлэн гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь “Даргын суудал, эмч нарын амбийцыг өнөөдрийг хүртэл хэтэрхий их улстөржүүлж байна. Яам асуудал дээр анхааралаа хандуулахгүй, уналтын байдалтай байна. Дарга байхгүй байгаа гэсэн эмнэлгийн эмч, ажилчид эмчилгээ үйлчилгээ сайн байгаа. Ер нь эмнэлгийн салбарыг улстөржүүлж шоу хийх шаардлага байхгүй. Энэ шоунаас болж эмнэлгийн нэр төр нь унаж иргэдэд буруу ойлголтой болж байна” гэдгийг хэлсэн юм.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Д. Чулуунболдтой уулзлаа.
-Та ямар үйлчилгээ авах гэж байна вэ?

-Хөл бага зэрэг бэртэлтэй байгаа. Тиймээс зураг авахуулахаар ирсэн. Ер нь боломжийн үйлчилгээтэй газар байна. Телевизээр дарга нь байхгүй асуудал байгаа гэдгийг сонссон. Гэхдээ жирийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээ сайн үзүүлж байна.

-Иргэн хүний хувьд гэмтлийн эмнэлгийн даргын асуудал дээр ямар байр суурьтай байна?
-Хэтэрхий их улстөржөөд байгаа болов уу гэсэн бодол төрж байна.

Жил гаруй даргын асуудал яригдаж байгаа шүү дээ. Яам болон бусад холбогдох газраас шийдвэрлэж болдоггүй юм байх даа. Улсдаа ганц байгаа гэмтлийн эмнэлэг улс төрийн тоглоом болгож байна гэсэн бодол төрсөн гэсэн юм.

Тус эмнэлгэт Франц улсын төсөл хэрэгжиж эхлээд байгаа аж. Тодруулбал, энэхүү төслөөр яаралтай хүлээн авах, эрчимт эмчилгээний тасгийн тохижилт болон тоног төхөөрөмжийг хангах юм байна. Уг төсөл нь 5.5 сая еврогын өртөгтэй аж. Энэ төсөл нэлээд амжилтай явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрмж наашаа ачигдсан юм байна. Уг ачигдсан тоног төхөөрөмж ирэх зургадугаар сар гэхэд ирэх юм байна. Мөн гэмтлийн эмнэлэг өөрсдийн гэсэн хүчилтөрөгчийн станцтай болох гэж байгаа юм байна.

 
Н.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих