Рентгений аппаратгүй улсын клиникийн төв эмнэлэг

20140403095355Улсын нэгдүгээр төв эмнэлгийн рентген туяаны аппарат эвдэрснээс болж зорьж ирсэн өвчтөнүүд үзүүлж чадахгүйд хүрээд байна.Энэ талаар Улсын клиникийн төв эмнэлгийн оношлогооны төвийн эрхлэгч С. Энхболдоос тодрууллаа.

-Рентгений аппарат эвдэрлээ гэсэн мэдээлэл үе үе гардаг. Энэ удаад дахиад эвдэрсэн гэлээ. Юунаас болж эвдэрсэн бэ?

-Манай эмнэлгийн хувьд рентгений зураг авдаг хоёр, харах хоёр аппарат байдаг. Үндсэндээ дөрвөн аппараттай гэсэн үг л дээ. Гэвч зураг авдаг аппартны хувьд ашиглалтын хугацаа нь дууссанаас болж нэг нь эвдрээд нөгөөх нь доголдолтой ажиллаж байна.

-Ашиглалтын хугацаа дууссан гэлээ. Хэдэн оноос ашиглаж байгаа аппарат вэ?

-1990-ээд оны эхээр үйлдвэрлэгдсэн аппарат. Харин манай улсад Чех болон Солонгос улсын тусламжаар оруулж ирсэн юм билээ. 1999 онд нэгдүгээр эмнэлэгт ашиглаж эхэлснээс хойш өнөөдөр 15 дахь жилдээ хэрэглэж байна. Өмнө тухайн улсдаа мөн хэрэглэгдэж байсан аппарат шүү дээ. Нэг нь эвдрээд, нөгөөх нь доголдож ажилладаг. Зураг нэг их сайн авдаггүй учраас СR гэсэн төхөөрөмжийг ашиглаж зургийг нь тодруулж эмч нар оношлогоогоо хийдэг.

index

-Өвтөнүүдийн ачаалал их байх шиг байна?

-Тиймээ. Манай эмнэлгийн хувьд нэг л аппараттай. Дээр нь нийгмийн даатгалаар үзүүлдэг болохоор хөдөө орон нутаг, Улаанбаатар хотоос иргэд их ирдэг. Ачаалалаа дийлэхгүй байна. Өглөө найман цагаас орой 17.20 цаг хүртэл 10 минут тутамд зураг авч үзлэг оношлогоогоо хийж байна.

-Рентгений шинэ аппараттай болох асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Яамнаас тендер зарлагдаад явж байгаа. Удахгүй  шинэ рентгений аппарат өгнө гэж байсан.


URL:

Сэтгэгдэл бичих