Америкийн цэргийн бааз дээр буудалцаан болов

2d4okk8phirss82ujlb866ar8rОдоогоос таван жилийн өмнө буудалцаан болж 13 цэрэг амиа алдан 32 хүн шархдаж байсан Техасын цэргийн бааз дээр дахин буун дуу гарсан байна. Армийн албаны хүний мэдээлснээр, буудалцааны үеэр нэг хүн амиа алдаж, 14 хүн шархдаж гэмтжээ. Буудалцаан бааз дээр байрладаг “Carl R Darnall” армийн эмчилгээний төв дээр болсон байна.

АНУ-ны Ерөнхийлөгч Барак Обама энэ мэдээллийг аваад сэтгэл өвдсөнөө хэлээд, гэм буруутай этгээд, учир шалтгааныг тогтоохоо амлажээ. Таван жилийн өмнөх буудалцааныг эхлүүлсэн Маж Нидал Насанд өнгөрсөн есдүгээр сард цаазын ял оноосон бөгөөд тэрээр Афганистан явах гэж байсан цэргүүдийг хөнөөж, Талибын босогчдыг хамгаалахыг хүссэн хэмээн мэдүүлсэн байна.

 

Э.Наранбат

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих