Америкийн конгресс Украинд тусламж үзүүлэх төслийг батлав
4-р сарын 1-нд Америкийн төлөөлөгчдийн танхим Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг батлав. Энэ төсөл батлагдсанаар, Украинд эдийн засгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Крымийн асуудлаар Орост тавих хориг арга хэмжээг хэрэгжүүлэх болно.Төслийг Америкийн төлөөлөгчдийн танхимын 378 нь дэмжиж, 34 татгалзсан саналаар баталжээ. Уг төслийг сенат нэгэнт баталсан тул Ерөнхийлөгч Обама гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Төсөлд , Америк Украинд 1 тэрбум ам долларын баталгаажуулсан зээл олгож эдийн засгийн тусламж үзүүлэхээс гадна Оросын зарим албан тушаалтан, байгууллагад виз олгохоос татгалзах, хөрөнгийг царцаах зэрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр дурьджээ. Сенатын ардчилсан намын гишүүдийн хүчин чармайлтаар уг төсөлд 2010 онд батлагдсан Олон улсын валютын сангийн квот болон засаглалын шинэчлэл хамрагдаагүй байна.
Америкийн цагаан ордон төсөл батлагдсанд баяр хүргээд, Олон улсын валютын сангийн шинэчлэлийн хөтөлбөрт саад болохгүй байхыг Бүгд найрамдах намын төлөөлөгчдөөс шаарджээ.
\Урьхан\
URL: