Нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх зөвлөмж батлав
Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Хууль сахиулахын их сургууль хамтран “Нийтийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт онол практикийн бага хурлыг өчигдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Уг хуралд Гадаад харилцааны яам, Авилгатай тэмцэх газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар, дүүргийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөл оролцож, Нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд анхаарах зөвлөмж гаргажээ.
Тус зөвлөмжид, нийтийн эрх зүйн аливаа хэм хэмжээг Үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбон тайлбарлах хэрэглэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлыг дээд шатны албан тушаалтанд уламжлах зэрэг асуудлыг тусгажээ.
URL: