Хойд Солонгост 200 түшмэлийг цаазлана

040d3435799f95ae6263b5b9665862d3

Хойд Солонгост Ким Чен Уны цаазлуулсан хүргэн ах, төрийн батлан хамгаалах хорооны дарга асан Чан Сон Тэкт үнэнч 200 орчим өндөр тушаалын түшмэлд цаазаар авах ял оноожээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чосон Илбо” сонин мэдээлэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чан Сон Тэкийг цаазалсны дараа Пхеньяны төрийн аюулгүй байдлын хороо түүнд үнэнч 200 орчим хүнийг олж илрүүлсэн аж. Тэдэнд цаазаар авах ял оноосноос гадна ар гэрийнх нь мянга орчим хүнийг ямар нэг шүүхгүйгээр бөөнөөр хорих хуаран руу илгээсэн байна.

Ялын дээд хэмжээ сонссон 200 түшмэлийн дунд Хөдөлмөрийн нам, Засгийн газар, армийн өндөр албан тушаалтнууд байгаа аж. Тэд Чан Сон Тэкээс шууд болон шууд бусаар тушаал авч, гүйцэтгэж байсан хүмүүс ажээ. Цаазыг Кан Коны нэрэмжит цэргийн академийн буудлагын талбайд албаны хүмүүсийн нүдэн дээр гүйцэтгэнэ хэмээн “Чосон Илбо”-д бичжээ.

Эх сурвалж:  Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих