Биеийнхээ 90 хувьд нь шивээс хийлгэсэн залуу арьсаа зарахаар шийджээ /фото/

Польшийн Варшав хотын иргэн Артур Мрозовски “Ebay” интернэт дуудлага худалдааны сайтаар өөрийнхаа арьсыг зарахаар шийджээ. Түүний биеийн 90 хувь нь шивээсээр бүрхэгдсэн бөгөөд энэ шивээсийг хийхийн тулд тэрээр бараг 300 цаг зарцуулсан гэнэ.

Түүнээс гадна тэр цагаан хоолтон тул арьс нь маш эрүүл, төгс гэнэ. Хэрэв худалдан авах хүн олдвол Польш эрийг үхсэний дараа арьсыг нь хуулж авах боломжтой аж. Түүний арьс хэмжээгээрээ хоёр квадрат метр хүрнэ хэмээн тооцоолж байгаагаа дөрвөн хүүхдийн эцэг тэрээр ярьжээ.  irwes “Хэрэв та гэрээ засч тохижуулахаар шийдсэн бол наашаа анхаарлаа хандуулна уу. Хүний арьсан хивс таны зочны өрөөнд гайхалтай зохицно. Найзууд чинь гайхаж бас атаархана. Энэ бол манай гараг дээрх хамгийн зөөлөн, толигор арьс” хэмээн тэрээр бичээд бүх биеэрээ ирвэсийг санагдуулам толботой эр хагас нүцгэн зургаа тавьжээ.irwes3 Интернэт худалдаа хэдийн эхэлсэн бөгөөд энэ ер бусын барааны эхлэх үнэ 27 доллар юм байна. Польш эр арьсаа 125 мянган доллараас багагүй үнээр өгөх бодолтой байгаа юм байна. irwes4 irwes5 irwes6 irwes7 irwes8 irwes9irwes10


URL:

Сэтгэгдэл бичих