Ганболор, Тамир хоёрын өлсгөлөн тулаан үргэлжилсээр …

saМонголын анхны ардчилсан чөлөөт “25 дугаар суваг телевиз”-ээс санаачлан бэлтгэж буй “Хорин нэгэн мянга” реалити шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод хэдийнэ 50 хувьдаа оржээ.

 

Нийт 10 дугаар гарах нэвтрүүлгийн 6-10 дахь дугаар ирэх долоо хоногт гарах юм. “Sweetymotion” хамтлагийн дуучин Ганболор, УДЭТ-ын жүжигчин Тамир нар 21000 мянган төгрөгөөр хэрхэн яаж 10 хоног амьдрах нь нэвтрүүлэг эхлэхээс өмнө таавар байсан.

 

Эхний 2 хоногийн турш Тамир, Ганболороос илүү их мөнгөтэй байсан бол 3 дахь хоногоос эхлэн бага багаар мөнгөө үрсээр 13550 төгрөгтэй үлдсэн. Харин Ганболор 15400 төгрөгтэйгээр нэвтрүүлгийн анхны шалгалтын ялагч болоод байна. Тамир 5 хоногт 7450 төгрөг үрсэн бол Ганболор ердөө 5600 төгрөгийн зарлага гаргажээ. Жинхэнэ бодит шоу нэвтрүүлэг гэдэг утгаараа энэ нэвтрүүлэг үзэгчдэд үнэхээр үзүүштэй, сонирхолтой санагдаж байгаа бололтой. Нэвтрүүлгийн ялагч бэлнээр “3 сая” төгрөгийн эзэн болно гэсэн.

 

Урьд хожид үзээгүй сонин содон энэ реалити шоу нэвтрүүлэг “25 дугаар суваг телевиз”-ээр даваагаас баасан гарагуудад үдэш бүр 21:30 цагаас гарч байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих