Т.Аятунгаагийн охин Тэргэлсарыг олжээ
Өнгөрсөн жилийн 12 сард Т.Аятунгаа гэх бүсгүйг Интерполоор эрэн сурвалжиллаа гэх дуулиантай зэрэгцээд тэрбээр гадаад нөхөртөө охиноо алдсан тухайгаа мэдээлсэн билээ. Тэрбээр охиноо олоход минь хэвлэлийн туслаач хэмээсэн.
Гэвч түүнээс хойш түүний талаарх сөрөг мэдээлэл цацагдаж, Т.Аятунгаа өөрөө хүүхдээ зодож, тамладаг хэмээн нөхөр нь мэдэгдсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр холбогдох албаныхан түүний охиныг олжээ.
ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайваны мэдээлж байгаагаар Т.Аятунгаагийн охин Тэргэлсар Швейцарийн Холбооны улсад амьдарч байгаа гэх мэдээлэл гуравдугаар сарын эхээр иржээ. Мөн охины талаарх мэдээллийг тухай бүрт нь ээжид нь мэдэгдэж байгаа аж.
URL: