Монголын баячууд Нүхтийг “нүхэлжээ”

IMG_1024Нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дахь Нүхтийн ам болон түүний ойр орчмын газрыг нийслэлийн газрын албанаас нэг ч зөвшөөрөл олгоогүй гэдэг. Зөвхөн аялал жуулчлалын зориулттай холбогдох яамнаас нь хугацаатай зөвшөөрлыг олгосон байдаг. Гэтэл Нүхт цогцолборыг тойроод монголын ихэнх хөрөнгөтүүд өөрсдийн хувийн хаусаа босгох шиг болж байна. Нүхт цогцолбор анх улсын өмч байсан мэдээж улсын өмч ашиггүй муу ажиллаж байна гэх мэтээр элдвээр гойчилсоор байгаад тэр үеийн “Ажнай” компанийн босс одоогийн УИХ, ЗГ-ийн гишүүн Д.Бат-эрдэнэ худалдаж авсан гэдэг. Одоо ажиллаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дүнсгэр байшин байх юм. Нүхт зочид буудлаас аваад доош уулын амруугаа 2-3 давхар хувийн байшингууд бий болсон заримд нь айлууд нь орсон зарим нь шинээр баригдаж байгаа дүр зураг харагддаг. Өдөржин ачааны том оврийн машин нааш цааш явсаар яармагаас нүхтрүү явдаг хатуу хучилттай авто замыг жинхэнэ тамын зам болгосон байгаа нь харамсалтай. Саяханыг хүртэл нүхтийн амны газар юу ч үггүй хоосон байдаг байлаа. Одоо бүгд эзэнтэй хашаа татсан нүх ухсан барилга барьсан дүр зураг л байна. Хамгийн сонирхолтой нь энд барилга барих нийслэлээс зөвшөөрөл өгөөгүй байхад бас барилга барих зөвшөөрөл одоог хүртэл олгогдоогүй гэдэг юм билээ. Барилга барих зөвшөөрөлгүй байж барилга бариад байгаа нь  сонин юм шүү. Тийм болохоор холбогдох газар нь анхааралдаа авна биз дээ.

Нүхтэд Улаанбаатарын Баянзүрх, Сонгинохайрханы иргэдийн амьдралаас тасарчихсан сайхан амьдрал байна гэхэд болно. Монголын улс төр, бизнесийн томчуудын ихэнх нь энд байшинтай зарим хүмүүсийнх нь 2,3 дахь гэр нь гэж хүмүүс ярьдаг нь үнэн ч байж магад. МАН-ыг дарга асан өдгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Нүхтэд суурьшаад олон жил болж байгаа. Бараг анхны айлуудын нэг байх шүү. Ө.Энхтүвшингийн алтан хөрш нь 2000-2004 онд Н.Энхбаярын засгийн газарт гадаад хэргийн сайд хийж явсан н.Эрдэнэчулуунийнх байдаг юм билээ. Бизнес хийж яваагүй сайдууд хэдүүдээ ингээд баяжчихдаг нь бас л сонин юм шүү. Асуувал эхнэр маань бизнес хийдэг хэмээн нөгөө улиг болсон хариултаа хэлнэ биз дээ. Нүхт дахь дараагийн улс төрч гэвэл МУ-ийн ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Хоёр давхар байшингийнхаа өмнө гэр барьчихсан тансаг биш ч гэсэн цэвэрхэн юм билээ. Ойрд хүн ирээгүй болов уу гэмээр харагдана лээ. Нүхт дахь тансаг байшингуудийн нэг гэвэл нэгэн цагт улс төрд орж сайд хүртэл хийж явсан Эх орон намын дарга Б.Эрдэнэбатынх юм. Нүхтийн тансаг харшдаа өөрөө байнга амьдардаг гэж байгаа. Хамгийн том талбай нам дор газрын байрлалтай айл гэвэл “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбатынх юм. Хоёр давхар тансаг байшиндаа Л.Чинбат эхнэр Наранчимэгтэйгээ 2-уулханаа амьдардаг. Байшингийнхаа хашаан дотор “Ихрүүдийн цэцэрлэг” гэсэн нэртэй хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгосон байна лээ. Харин түүний байшинг Хойд Солонгосын иргэн 3 дахь жилдээ харж байгаа гэсэн шүү.

Макс группийн Д.Ганбаатар, гурван галын боссууд, нисэхийн дээгүүр албан тушаалтанууд зэрэг эрхмүүд Нүхтэд орчин цагийн тансаг харшуудийг айлсаад бий болгосон нь сайхан л харагдаж байна лээ. Зарим айлууд нь аль хэдийн төвхнөөд амжсан байхад зарим айл нь  дөнгөж барьж эхлэж байгаа харагдсан. Ямартай нүхтийн аманд хаус хороолол бий болоод нэлээн хэдэн жилийг үдэж байгаа нь энэ. Сонирхолтой нь энд нэг ч жирийн иргэнийнх байхгүй. Улс төрчид бизнесийн томчууд л хотоос зайдуу агаартай амьдарч байгаа нь өөрсдөд нь сайхан л байдаг байх. Ямартай бид Нүхтийн баянчуудын тансаг гэмээр байшингуудийн зургийг энэ удаа нийтлэлээ. Дараагийн дугаартаа Зурагт, Баянхошуу, Далан давхар орчмын амьдралыг сурвалжлах болно.

Khunnu.mn

Б..Бабу

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын байшин

Ц.Нямдоржийн ихэр хаус

Гацууртын Л.Чинбатын НҮХТ дэхь гэр

ТӨХ-ны дарга Д.Сугарын тансаг сууц

Эрэлийн Эрдэнэбат болон нисэхийн боссуудын байр

УИХ гишүүн Энхтүвшин, сайд асан Эрдэнэчулуун нарын байшин

-Эх сурвалж: khunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих