Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцыг Хотын дарга санал болгоно гэнүү

p18ib0d9mqmhq1811d0a1ajf1cni1Нийслэлийн орон сууцны корпорацийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах журам, орон сууцаа хаана барихаар төлөвлөсөн зэрэг асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд таван байршилд 200 мянган айлыг орон сууцжуулахаар болжээ. Иргэд урьчилгаа  төлбөр өгөхгүйгээр сарын орлогоосоо 30 хувийг НОСК-ийн санд төвлөрүүлснээр  3-5 жилийн дараа байрандаа орох боломжтой юм.

Жишээлбэл иргэн сар бүр 100 мянган төгрөг төвлөрүүлбэл таван жилийн дараа 25 метр квадрат нэг өрөө байранд орох юм. Байрандаа орсны дараа ч  сар бүр энэ мөнгөө тус санд төвлөрүүлэн 10 жилийн дараа өөрийн өмчид шилжүүлэх боломжтой болох юм байна.  НОСК орон сууцаа Улиастайн ам, Нисэхийн спорт цогцолбор, Морингийн даваа, Биокомпинат, шинээр баригдах Автохудалдааны төвийн хажууд барихаар төлөвлөжээ.

Эхний ээлжинд 20 мянган хүн дэмжээд 50 тэрбум төгрөг төвлөрүүлж чадвал барилгын ажил шууд эхлэх боломжтойг онцоллоо. Энэ талаар бид эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Эх сурвалж www.zuuniimedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих