Ё.Отгонбаярын хоёрдахь “хамсаатан”

6a957514cd5e5ec4big

БСШУЯ-ны сайд асан, Ё.Отгонбаярын фракцын араас хууль хяналтынхан лав орж чаджээ. Шалгалтын явцад сайдын зөвлөх Цэнгүүн нь Багшийн хөгжлийн ордны төсвийн хөрөнгөөс бараг талыг нь завшсан болох нь илэрсэн гэнэ. Энэ нь гурван тэрбум төгрөг агаад өөрөө Солонгос руу оргон зайлжээ.

Тэрээр сайдын зөвлөх болохоосоо өмнө “МИАТ” компаний Сөүл дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгвэл бас л Сөүлд Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж байсан Цэрэнг Ё.Отгонбаяр сайд байхдаа яамны Барилга захиалагчын албаны даргаар томилсон байдаг. Хуучнаар БСШУЯ-ны үед зарлагдсан олон тендерийн барилга  он дамжин уддаг нь яам удирдаж байсан сайд, дарга нараас болж удааширдаг байсан.

Тендер нь улстөрийн мөнгө төгрөгтэй  нягт холбоотой байжээ. Энэ нь 2011-2012 он буюу сонгуулийн өмнөх жилд улам гаарсан нь сонгуулийн мөнгө босгох гэсэн улстөрчдийн явуулагаас болсон агаад эцэст нь барилга удаасан хэргийн бурууг ажил авсан компаниуд хүлээлгэж байна хэд хэдэн барилгын бизнесмэн эсэргүүцэж байна. Он дамжсан барилгын төсвийн өртгийг нэмдэг, зориуд нэмүүлдэг нь Ё.Отгонбаярыг сайд байхад жинхэнэ цэцэглэсэн бололтой.

Тухайн үед яамны Барилга захиалагчийн албаны дарга байсан Цэрэн нь тэр бүхэнтэй холбоотой агаад түүний талаархи баримтыг компаний захирлууд дэлгэхээр болжээ. Цэрэн нь урьд нь Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж байсны хувьд  7.3 тэрбумын өртөгтэй Багшийн хөгжлийн ордныг барина гээд бантагнуулсан Солонгосын компанитай сайд асан Е.Отгонбаярыг холбож өгсөн гэж харддаг.  Тэгэхээр Цэрэн Цэнгүүн нар нь нэг тэрэгний хоёр дугуй байх магадлалтай гэнэ.

NUUTS.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих