Дэлгэцийн секс жинхэнэ байдаг уу…

4cf63aebcc40ee33originalХарви Кейтелтэй хамт “Төгөлдөр Хуур” кинонд тоглосон жvжигчин Холи Хантер: “-Би ер нь тоглосон киноныхоо секс-сценд орлон тоглогч авахыг хvсдэггvй. Тэр сайхан зvйлийг өөрийн биеэр яагаад хийж болохгvй гэж” хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан. Мөн тэрээр: “-Шал дэмий зvйл! Vнэхээр киноны тэр хэсэгт л өөрөө тоглохгvй юм бол анхнаасаа яах гэж тэр дvрийг авдаг байна. Харви бид хоёр тэр хэсэгт юу хийх талаараа нэг их ярьж тохироогvй. “Төгөлдөр хуур”-ын секс хэсэг бол ямарч хяналтаа алдсан, тачаалд шунасан хоёр хvний жинхэнэ vйлдэл байсан юм шvv” хэмээн хэлсэн байдаг.

Тэгвэл vvний хажууд Натали Портманы “Оддын Дайн”-ы зураг авалтын vеэр хамтран тоглогч Хейден Кристенсен /”Дарт Вейдер”/-тэй vнсэлцдэг хэсэг бол юу ч биш гэлтэй. Кино дэлгэцнээ гарсны дараа Натали: “-Тухайн vед би өөрийгөө яг биеэ vнэлэгч юм шиг төсөөлж байсан. Найруулагч өндөр дуугаар тэгэж vнс, ингэж тэвэр гэж загнаад л…” хэмээн vйлдэлдээ их харамсаж явдаг талаарх сэтгэгдэлээ илэрхийлж байлаа.

Vзэгчид одоо ч гэсэн Майкл дугласын хайр дурлалын хэсэг бvхий кинонд дуртай хэвээр. Тэр гайхалтай эр! Алдарт секс-симбол Шэрон Стоунтай хамт “Vндсэн араншин” кинонд тоглосон тэрээр ор хөнжлийн ажлыг харуулсан зургаан өдрийн зураг авалтын дараа хөл дээрээ ч зогсож чадахгvй болтлоо ядарсан байжээ. Тэдний биеийн бvх хэсэг ядарч сульдан, зарим газартаа бvр өвчин орсон байсан тухай яриа ч байдаг. Энэ нь секс сценийг янз бvрийн байрлалаар vзvvлэх гэсэн найруулагчийн “буруу” байж. Тэгээд болоогvй тэднийг хэзээд ч нөгөө ажлаа хийхэд бэлэн байхыг шаарддаг байсан нь ийнхvv сульдахад хvргэжээ. Маш их сэргээш /”виагра”/ хэрэглэдэг байсан нь Майклыг өөрийгөө хянах чадваргvй болгож орхисон гэдэг. Киноны дараа Майкл Дуглас хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэн “секс мансуурлын” эсрэг курс эмчилгээ хийлгэхэд хvрчээ. Тэр тухайн киноны сексийн талд их энерги өөртөө шингээж авсан байлаа. Эмч нар тvvний “өвчнийг” эдгээж чадаагvйгээс байнга араар нь тавих болсон нөхрөөсөө Диандра аргагvйн эрхэнд салахад хvрсэн билээ.

“Микки Рурктай vнсэлцэнэ гэдэг бол vнсний сав долоож байгаатай адил зvйл” хэмээн Ким Бэссинжер “9/7 хоног” киноны зураг авалт дууссаны дараа хэвлэлийн нэгэн ярилцлагандаа дурьджээ. Тэр хоёрын харьцаа зураг авалтын талбай дээр гал халуун дурлалт хосууд шиг байх боловч энгийн vед тийм биш байжээ. Бараг л танихгvй хvмvvс мэт… Гэрчvvдийн эргэн дурсаж байгаагаар бол Ким хамтрагчаасаа бага зэрэг эмээдэг байжээ. Майкл тvvнтэй арай л ширvvн харьцаад байгаа нь  бvсгvйд мэдрэгддэг байсан гэнэ. Тэд зураг авалтын талбайн гадна талд өөр хоорондоо нэг их харьцаад байдаггvй, зураг авалтын завсарлахад ч гэсэн хамт байж харагддаггvй байсан гэдэг.  Цахилгаан шатаар хvртэл тус тусдаа явна. “Мик өөрийнхөө болон Кимийн хvсэл тачаалаа маш сайн хянаж байна. Тэвчээртэй юм. Энэ нь ч дэлгэцэн дээр секс-сценийг амьд мэт гаргахад сайнаар нөлөөлж байна” хэмээн найруулагч Эдриан Лайн хэлсэн байдаг билээ.

Эрик Мабиусийн хувьд эротик-сценийг шал өөр талаас нь vзэн яддаг. Сальма Хайектай “Тэнэг Бетти” хэмээх телесериалд тоглож байсан тэр киноны “ачаар” зураг авалтын талбай дээр ч, орон дотроо ч мексикийн энэ сайхан бvсгvйг хажуудаа байлгах боломжтой  байсан. 100%-ийн боломж  гэхэд болно. Гэтэл тэр “тэнэг” нэг л зvйлээс эмээдэг байж. Учир нь Сальма маш олон нохой тэжээдэг учир хэзээ нэгэн цагт тэдгээрийнх нь нэг нь нvцгэн байх өөрийг нь хазаж болно гэдгээс Эрик айдаг байв. “-Тэр даан ч олон нохойтой. Заримдаа унтлагын өрөө нь гэхэд гадаа гудамжийг санагдуулдаг” хэмээн Эрик харамсалаа хэлсэн байдаг.

Заримдаа дэлгэцийн баатруудад хvнд даалгавар ноогдоно. Леонардо ДиКаприо “Бvтэн холбоо” кинонд Дэвид Тьюлистой vнсэлцэх хэсэг гардаг. Тэд францын яруу найрагч Артур Рембо, Пол Верлен нарын сексийн амьдарлыг дэлгэцнээ амьдруулахыг хирэндээ л хичээсэн хэмээн өөрсдөө тайлбарладаг юм. “-Бид секс хийгээгvй. Харин дурлалын хэсгээс харуулсан. Рембо, Верлен хоёр маш дотно байсан. Би тэдний нэгийн дvрийг бvтээх гэж оролдож л vзлээ. Дэвид бид хоёрт олон удаа vнсэлцэх хэрэг гарсан. Дэвид ч сайн юм билээ шvv. /инээв/ Сvvлдээ ч vvнд дассан даа. Тvvний царайг харахаар одоо vнсэх ёстой гэж боддог ч уруул маань “-Хvсэхгvй байна!” хэмээн хэлдэг байсан” хэмээн Лео эрэгтэй хvнтэй амраглаж байсан талаараа дурсан ярьдаг.

Жvжигчин Женнифер Жэйсон Ли өөрийн бvтээсэн дэлгэцийн эротик хэсгvvдэд тоглосон хамтрагч нарынхаа талаар: “-Тэдний дунд сайн сайн залуучууд цөөнгvй байсан. Ах дуу Алек, Билли Болдуин хоёртой тийм зvйлийг хийхэд сайхан. Алектай нэг оронд ороход яг л уулын цанаар гулгаж байгаа мэт таашаал төрдөг. Мэдрэмж сайтай тvvнд бvх зvйлийг даатгаад итгэж болох эр. Мэдээж бид хоёр жинхэнээсээ секс хийгээгvй л дээ. Гэхдээ тэр хэсгvvдийг бид яг амьд гэмээр vйлдсэн. Харин “Рижмонтын дунд сургуулийн хvнд цаг vе” кинонд тоглосон Роберт Романус надтай маш хөндий, vл тоомсорлосон байдалтай хандаж байсан шvv. Над руу харах ч дургvй байсан Роберт vнсэлцдэг хэсэг дээр хvртэл бохь зажилчихсан… Vнэн хэрэгтээ бол тэр секс-сцений өмнөхөн их сандарсандаа надтай харьцахгvй байхыг илvvд vздэг байсан л байхгvй юу. өөрийн биеэ барих арга гэх юм уу даа. Надад тvvнд гомдодд байх юм байхгvй ээ” хэмээн илэн далангvй ярьсан байдаг юм.

Одоогоос 35 жилийн өмнө домогт найруулагч Бернардо Бертолуччи “Парисийн сvvлчийн танго” гэсэн киногоороо нийгэмд тэсрэлт хийсэн билээ. /Манай хойд хөршид энэ киног vзсэн эсвэл гаргасан хvн эрvvгийн гэмт хэрэгтэн болдог байлаа. Орч./ “Загалмайлсан эцэг” Марлон Брандогийн хэлснээр найруулагч нь тvvнийг Мария Шнайдертай жинхэнээсээ секс хийхийг шаарджээ. Залуухан Мария зураг авалтын дараа өвдөлт болон сэтгэл санааны хямралаас болон уйлж байсан гэдэг. Харин Марлон Брандо тэр киноноос хойш бvтэн 20 жил Бертолуччитай дуугараагvй гэдэг. /учир нь Бернардо тэр нэрт жvжигчиний Ли Страсбергийн “школь”-ийн жvжигчний бодит дvр төрхийг нэгхэн өдрийн дотор vгvй хийсэн юм. Орч./  Сvvлдээ өөр лvv нь дорвтлон дайрах элдэв шvvмжлэл, хараалд залхсан Бернардо: “-Та нарын хамгийн дуртай, сайхан зvйл чинь дур тавилдт биз дээ” хэмээн хариулах болсон гэдэг.

Тэгвэл тvvнээс бусад найруулагчид энэ ээдрээтэй асуудалд өөр өөрийнхөөр ханддаг байна. Испанийн найруулагч Педро Альмодовар “-Ор хөнжлийн асуудлыг харуулах нь тухайн бvтээлийн vйл явдлыг удаашруулж, эрч хvчгvй болгож орхиодог. Тиймээс би өөрийн сэтгэл хөдөлгөсөн кинондоо хэзээ ч секс харуулдаггvй. Зvгээр л тэр хоёр унтлаа гэдгийг л vзэгчдэд ойлгуулахад болно“ хэмээн vздэг байна. Бас өөр нэг vзэл бодол байна. “-Миний бодлоор бол урлагт хориотой зvйл гэж байх ёсгvй” хэмээн найруулагч бvсгvй Кэтрин Брейа vзэж байх юм. Энэ эмэгтэй  “Романс” болон “Порнограти” гэсэн кинондоо порно-од Рокко Сиффредиг урьж тоглуулснаараа дэлхийн кино урлагийн тvvхэнд сенсааци дэгдээж байсан юм. Тэрээр “-Та нар амьдралдаа нэг удаа ч гэсэн сеск хийх мэдрэмжээс татгалзаж байсан гэж vv? Мэдээж, vгvй. Тиймээс яагаад би vvнийг кинон дээр харуулахаас татгалзах гэж. Хvний vзээгvйг тэдэнд харуулах нь миний vvрэг ч юм бил vv” хэмээн өөрийнхөө тэрхvv vйлдлийн талаар тайлбар хийж байсан билээ.

Харин хуучин соци орнуудын хувьд секс vйлдэл дэлгэцнээ гарах нь нийгмийн хамгийн хориотой зvйлийн нэг байлаа. Эрэгтэй хvний ойр дотно байгаа байдал зөвхөн хаалттай амьдрал дээр байх ёстой гэж “начальникууд” vздэг байв. Харин хуучин ЗХУ-ын хувьд анхны секс төрхтэй кинонд “Бяцхан Вера” тооцогддог. /Энэ киног манай Монголын кино сонирхогчид болон тэр vеийн vзэгчид сайн санаж байгаа болов уу. Жинхэнэ дайн болон байж vзэдэг хэдпэнэ киноны нэг байлаа шvv дээ. Орч/ Уг киноны гол дvрийн эмэгтэй, эрэгтэй хоёр зөвхөн vнсэлцээд зогсохгvй бvр сеск хийж байгааг нь харуулснаараа энэ бvтээл зvvн Европт багагvй нэр алдарт хvрч байв. Кино театруудын касс ч урт дарааллаар дvvрээд л… дэлгэцнээ гарч эхэлсний дараагаар vзэгчид хамгийн эхлээд сексийн талаар бодохгvй байлаа. Харин тухайн цаг vеийн Зөвлөлт орны харгис хатуу нийгмийн бодлого, эрх чөлөөт биш амьдралынхаа тухай эрэгцvvлж эхэлсэн юм. Vнэхээр ч энэ бvтээл ЗХУ улс задран бутарч, шинэчлэгдэн өөрчлөгдөх эхлэлд багагvй нөлөөлсөн гэхэд болохгvй юмгvй. “Бяцхан Вера”-гийн дараа Петр Тодорковскийн “Интер-охид” киног vзэгчид арай зөөлөн хvлээж авсан. Уг бvтээл дээр “интер-охин” Таня зургаан япон эрд эдлvvлж байгаа хэсэг гардаг. Жvжигчин Елена Яковлева энэ дvрийг бvтээсэн бөгөөд хивсэн дээр хэвтэх тvvнтэй зураг авалтын vеэр нэг ч япон хvн “харьцаагvй” гэдэг.

Харин одоо бол Оросын кино урлагт секс скандал бvхий хэсгийг төвөггvй олж vзэж болно. Бvр хамгийн эвгvй байрлалд, таагvй газарт ч vvнийг хийж байгааг vзvvлэх болж. Жишээ нь, “Лифт” хэмээх кинонд жvжигчин Ольга Родионова, Игорь Верник хоёр цахилгаан шатны кабинд vхдэл, цусан дунд секс хийж байгаа сцени гардаг. “-Та өөрийгөө ийм байдалд төсөөлж чадах уу? Эргэн тойронд хvvр, цус … Гэтэл тэр бол таны амьдралын хамгийн эцсийн мөч байдаг. Гэтэл та эсргэ хvйстэнээ гэнэт хvсээд… Магадгvй сvvлийн удаа нөгөө ажлаа хиймээр санагдаад л… Ингээд маш хурдан, хvчтэй…” хэмээн уг киноны зохиолч Роман Доронин өөрийн зөв гэдгээ баталахыг оролдож байсан. Харин жvжигчдийн хувьд тэр хэсэгт тоглох хэцvv байсан байх. Игорь Верник бөөн шарх сорви харин Ольгагийн царай хөхөрчихсөн. Ийм байхад дур хvсэл төрvvлнэ гэдэг юу л бол.

Харин “Хvйсийн харьцаа” киноны зураг авалтын vеэр Лидия Вележеватай нэгэн таагvй явдал тохиолдсон юм. Жvжигчин бvсгvй зураг авлтаас хоёр өдрийн чөлөө авч яваад эргээд ирэхэд нь нэг зvйл тvvнийг гайхшруулжээ. Эзгvй хойгуур нь найруулагч секс хийж байгаа хэсэгт орлон тоглогч ашигласан байжээ. Ингээд гэрээ хэлцэл хөндөгдөж Лидия шvvхэд гомдол гарган ялсан гэдэг. “-Би тэр хэсэгт тоглоход татгалзахгvй л байсан ш дээ. Нөхөртэй болохоосоо өмнө зарим нэгэн зvйлийг туршмаар байна. Тvvнийгээ ажил дээрээ туршихад болохгvй юмгvй биз дээ. Тэр Холливудынхан бvгд л ингэж гарч ирдэг ш дээ” хэмээн Лидия шvvх хурал дээр мэдvvлж байсан юм.

“Эротикийн өвөг эцгvvд”. Игэж хэлэхээр хvн гэж битгий бодоорой. Энэ бол кино. Дэлгэцнээ хамгийн анх vзэгдсэн эротик сцени “Vнсэлт” кинонд гардаг байна. 1986 онд бvтээгдсэн энэ киног vзсэн vзэгчид тухайн vедээ ихээхэн шоконд орж, цочирдож байсан гэнэ шvv. Гэхдээ тvvний дараахан гарсан “Галт тэрэг ирлээ!” киноны эр эм хоёрын vнсэлт өмнөхөөсөө улам халуухан болжээ. Тэгвэл та 1915 онд “Зvлгэн дээрх сэндвич” кинонд жvжигчид нь vнсэлцээд зогсохгvй анх удаа бvрэн нvцгэн шахуу гарч vзэгчид орилолдож байна гээд төсөөл дөө.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих