Нөөцийн мах хэнд ч тоогдохоо больсон уу?

1,26Урин цаг айлчилж байгаад баярлаж буй ч нөгөө татаараа сэтгэл зовоох зүйл нэмэгдэж байна Учир нь мах. гурил. талх тарианаас авахуулаад үнэ нь өсөөгүй зүйл гэж алга. Ийм байхад хаврын урт өдрүүдээс эмээхгүй гээд ч яах билээ. Монголчуудын дийлэнх нь бага, дунд орлоготой бөгөөд түүний цаана ядуус нь хэд билээ. Тэд хахир хаврыг хэрхэн давах бол гэсэн бодол төрөв.

Мал аж ахуйн оронд төрснөө бодохоор азтай ч юм шиг, гэгсэн атлаа махны үнэд дарлуулж амьдарч байна гэхээр өрөвдөлтэй ч юм шиг. Махны үнээ барьж хүчрэхээ больсон Засгийн газар нргэддээ зориулан сүүлийн хэдэн жил нөөцийн махыг худалдаанд гаргадаг болсон. Сүр дуулиантай “мэндэлсэн” нөөцийн махыг анхандаа нэр заан цөөхөн дэлгүүрт худалдаалж, тэдгээр дэлгүүрийнх нь үүдэнд дугаарлах иргэдийн цуваа ч тасардаггүй байв. Сүр хүч нь улам суларсаар одоо хэнд ч тоогдохоо больжээ.

Үүнийг ганц бус хүн хэлж байна. Түүгээр зогсохгүй дэлгүүрийн худалдагчид нь ч “Хамгийн их хэл ам дагуулдаг бараа” хэмээн тодотгож байх юм. Махны чанараас болсон уу, үнээс нь болсон уу юутай ч нөөцийн махны эрэлт багассан бололтой. Худалдаанд гаргаад гурван сар өнгөрч буй ч нийт бэлтгэсэн махны ердөө арав гаруй хувь нь л зарагдаад байгаа гэсэн тоог албаныхан дуулгаж байна.

Аман ярианаас илүү бодит байдал ямархуу байгааг сонирхохоор хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Хүнсний IV дэлгүүрт очиход хөлдөөгчөөр нь дүүрэн нөөцийн мах харагдана. Зохион байгуулагч бүсгүйгээс нөөцийн махны борлуулалт хэр байгаа болон худалдан авагчдын сэтгэл ханамжийн талаар лавласан юм.
-Нөөцийн махны гүйлгээ хэр байна?
-Бусад дэлгүүр ямар байгааг мэдэхгүй ч манайд бол тийм ч сайн биш.
-Өдөрт хэчнээн уут мах борлуулж байна вэ?
-Цөөхөн. Долоо хоногтоо нэг удаа сая төгрөгийн мах авдаг. Өмнөх жилүүдэд гүйлгээ сайн байсан, ийм хэмжээний мах авчихад 2-3 хоногт л дуусчихдаг байв. Заримдаа бүр мах ирэх хуваарьт өдөр дэлгүүрийн үүдэнд хүмүүс дугаарлаад зогсчихдог байсан. Энэ жил тийм биш байна.
-Гүйлгээ муу байгаа нь юутай холбоотой гэж бодож байна. Хүмүүс ер нь хэр ам сайтай байна?
-Зарим нь ч шилж байгаад дуугүй л авчихдаг. Зарим худалдан авагч хэцүү шүү. Биднийг загнаж зандрах энүүхэнд. “Яасан их ястай юм, үнэ нь өндөр байна, гялгар уут нь задраад холилдчихож” гээд загнах шалтгаан мундахгүй шүү дээ.

Хүнсний IV дэлгүүрийн худалдагчтай ийн ярилцаад гарч өөр хэд хэдэн дэлгүүрээр орсон ч худалдагч нар мөн л чанаргүй, туранхай малын мах, шөл ус гардаггүй, үнэтэй гэх шалтгаануудыг тоочсоор гүйлгээ муу байгааг хэлж байв. Харин иргэдийн бодол ямар байгааг сонссон юм.

ҮНЭТЭЙ САНАГДДАГ
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Буртаа:
-Өчнөөн сар нөөцөлсөн мах гэхээр ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Манайх авдаггүй. Эртээр нэг айлд    идэж үзсэн. Амт шимтгүй онцгүй юм билээ. Ядаж туранхай эцэнхийг нь ээ. Үнэхээр боломжийн бол хааяа авч бусад төрлийн махны жийргэнд хэрэглэж баймаар л байх юм. Даанч онцгүй санагдсан. Тэгээд үнэтэйг нь яана. Хонины шинэ цул мах кг нь 7500 төгрөг байхад нөөцийнх нь 1000 гаруй төгрөгайн л зөрүүтэй юм билээ.

ЯС ИХТЭЙГ НЬ ЭС ТООЦВОЛ МУУ БИШ ЮМ БИЛЭЭ
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Лхагвамаа:
-Идэж үзсэн. Хоёр килограммын савлагаатай ч дотор нь том том яс л байдаг   юм   билээ. Яс ихтэйг нь эс
тооцвол амт  нь тийм ч муу биш шиг санагдсан. Яах вэ дээ хэр боломжиндоо тааруулаад авч идэх нь авч идэж л байна биз гэж боддог. Харин саяхан нэг дэлгүүрт орсон чинь нөөцийн цул мах байдгийг мэдсэн. Цулыг нь дараа нэг авч идэж үзье гэж бодож байгаа. Боломжийн бол шинэ махтайгаа холиод идвэл арай хямд тусах юм уу гэж бодсон. Тэгэхгүй бол монголчуудын амьдрал хүнд байна  шү үдээ.

М.НАРМАНДАХ: НӨӨЦИЙН МАХНЫ БОРЛУУЛАЛТ 12 ХУВЬТАЙ БАЙНА
Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн хүн амын хэрэгцээнд зориулж мах нөөцөлсөн билээ. Нөөцийн махны борлуулалт болон үнийн талаар ҮХААЯ-ны мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан тэргэжилтэн М.Нартандахаас тодрууллаа.

-Энэ жил хэдий хэмжээний мах нөөцөлсөн бэ?
-Өвөл, хаврын улиралд хүн амын хэрэгцээнд зориулан Улаанбаатарт 12, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр нэг тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махны 30 хувь нь үхэр, 20 гаруй нь ямаа, 40 хувийг нь хонины махаар бэлтгэсэн. Энэ онд өнгөрсөн жилийнхээс гурван мянган орчим тооноор илүү мах бэлтгэж нөөцөлсөн. Энэ
жилийн нөөцийн махны тендерт “Баатрууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК шалгарч мах бэлтгэсэн. Килограммыг нь 5750-5950 төгрөгөөр борлуулж байна. Олон нийтийн дунд махны үнэ нэмэгдсэн гэсэн ташаа мэдээлэл байна. Одоо нөөцийн махны үнэ буурахаас биш нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй.

-Борлуулалт ямар байна вэ?
-Одоогийн байдлаар 1700 тонн мах борлуулсан. Энэ нь нийт махны 12 хувь. Нөөцийн махыг Улаанбаатарт жижиглэнгээр 350 цэгээр борлуулж байгаа. Махны үнэ гуравдугаар сарын дунд үеэс эхлэн 1.2-8.7 хувиар өссөн байна. Тиймээс иргэдийг хямд махаар хангах үүднээс өнгөрсөн сарын 20-ноос эхлэн долоо хоног бүрийн баасан, бямба, ням гаригт есөн дүүргийн 16 цэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа.

-Нөөцийн мах чанаргүй байна гэх гомдол гардаг. Энэ жилийн махны чанар ямар байгаа вэ?
-Өмнө нь Нийслэлийн Захирагчийн ажлын адбанаас нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг байсан. Манай яам энэ ажлыг аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд нөөцийн махны чанар дээр гомдол бараг ирэхгүй байгаа. Сүүлийн жилүүдэд цаг агаар сайхан байгаа болохоор махны чанар сайн байх бас нэг шалтгаан болж байна. Нөөцийн махны менежер компаниудтай гэрээ хийхдээ нэгдүгээр зэргийн мах нөөцөд нийлүүлнэ гэж тусгадаг. Тиймээс махны чанар харьцангуй сайн байгаа. Мөн борлуулалтын цэгүүд дээр нөөцийн махны талаар санал гомдол өгөх утас ажилуулж байна. Иргэдийн худалдаж авсан мах ямар нэгэн асуудалтай байвал бидэнтэй холбогдож мэдээлэх боломжтой. Хэрвээ гомдол ирвэл бид мэдээллийн дагуу шалгаад арга хэмжээ авна. Манай яамнаас гадна МХЕГ, ОБЕГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэргээс нөөцийн махны чанарт хөндлөнгийн хяналт хийж байна.

-Нөөцийн махны борлуулалт тааруу гэж ярьж байна. Өнгөрсен жилийн Мөн үеийнхтэй харьцуулахад ямар байна вэ?
-Энэ жил махны борлуулалтыг арван хоёрдугаар сарын 25-наас буюу харьцангүй эрт эхэлсэн. Энэ сард 12 хувь нь зарагдсан гэдэг бага тоо биш. Бид мах борлуулж дуусах хугацааг графикаар гаргасан. Төлөвлөгөөний дагуу борлуулалт явж байна. Долдугаар сарын 1 гэхэд борлуулж дуусна гэсэн тооцоотой байгаа.
-Ингэж мах нөөцлөхийн ач холбогдол юунд байна вэ?
-Манай улс нөөцийн махыг 2006 оноос хойш бэлтгэж байна. Жил ирэх бүр махны чанар сайжирч, борлуулалт нэмэгдэж байгаа. Манайулсаджилийндөрвөнулиралд тогтвортой мах нийлүүлэлт хийгддэггүй учраас намар махаа бэлтгэн нөөцөлж, өвөл, хавар хэрэглэхгүй бол хавар мал турж, мах хомсддог. Тиймээс хүн амын хэрэгцээний тодорхой хувийг хангаж, махны үнийг тогтвортой байлгах ач холбогдолтой.

 

Л.Од


URL:

Сэтгэгдэл бичих