Чилид далайн хүчтэй газар хөдлөлт болжээ

d9355ebb9abce58e9004605d5ebcb698_LСӨҮЛ. /Ёнхап/. Орон нутгийн цагаар, энэ сарын 1-ний оройн 20:46 цагт Чилийн далайн эргийн хойд хэсгийн ойролцоо, Номхон далайд 8,2 баллын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Газар хөдлөлтийг судлах газраас мэдээлэв.

Газар хөдлөлтийн төв цэг Чилийн хойд нутгийн далайн эргийн Икике хотоос 86 километр зайд бүртгэгдсэн гэж “Reuters” агентлагаас мэдээлэв. Газар хөдлөлтийн улмаас Хавайн арал дахь Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх албанаас түгшүүр зарласан байна. Энэ зэргийн хүчтэй газар хөдлөлтөөс үүсэн цунами нь ойролцоох далайн эргийн газрыг хэдхэн минутын дотор, бага зэрэг зайтай газрыг хэдхэн цагийн дотор нөмрөх аюултай байдаг учир түгшүүр зарласан гэж Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс тайлбарлажээ.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих