Тендер сунжруулсан “ Ойгон нуур” компанийг шүүхэд шилжүүллээ

home_banner_07a696de8f55c32a843fed8485762535Төрөөс зарласан тендерт оролцож шалгарсан ч “Ойгон нуур” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн гурван сум төвийн эрчим хүчинд холбогдоогүй байгаа аж.  Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас хойш хоёр жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа “Ойгон нуур” компанитай  Эрчим хүчний яам хийсэн гэрээгээ цуцалж, үлдсэн ажлыг нь төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэхээр болсон байна.  Өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Ойгон нуур” компанид Эрчим хүчний яамнаас удаа дараа шаардлага тавьж үйл ажиллагаанд нь хяналт тавьж байсан.

Гэтэл тус компани  шаардлагатай санхүүжилтийг цаг хугацаанд нь авч байсан хэрнээ өөр зориулалтын бусаар ашиглаж байсан нь тогтоогдсон юм. Иймд “Ойгон нуур” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэхээр шилжүүлжээ.

Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Тиймээс цаашид энэ салбарын ажилд хариуцлагагүй хандсан ААН-д хатуу хариуцлага тооцож ажиллана гэж  Эрчим хүчний сайд М.Сономпил мэдэгдлээ.

Г.Энхлэн massmn


URL:

Сэтгэгдэл бичих