Ираны цөмийн зэвсэг хөгжүүлэхийг зөвшөөрөөгүй
31-нд Вена хотноо Австрид төрийн айлчлал хийж буй Израилийн ерөнхийлөгч Шимон Перес, цөмийн асуудлын холбогдох 6 тал Ирантай цөмийн асуудлыг бүх талаар зохицуулах хэлэлцээрийн төсөлд тохиролцож, цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байсан нөхцөлд сая Ираныг хэвийн улс орноор үзнэ гэжээ.
Шимон Перес мөн өдөр Австрийн ерөнхийлөгч Хайнц Фишертэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний дараах хэвлэлийн бага хуралд Шимон Перес, Израилийн хувьд Иран нь хамгийн том аюул хэвээр байна. Тегеран эн тэргүүнд Иран цөмийн зэвсэг хөгжүүлэх зорилгогүй гэдгийг гэрчлэх хэрэгтэй гэсэн байна.
Тэрээр, Израиль Палестины хэлэлцээнд ахиц гарахыг хүсэж байна гэжээ.
/Анар/
URL: