Авилгаар “дархлаажуулагдсан” компаниудыг “Заг” ХХК тэргүүлж
Авилгажсан төсөв авилгажсан тендр одоо бүр авилгажсан объект гэсэн нэр томьёо бидэнд хэзээний танил болжээ. Тендерт ялж төсвийн хөрөнгөөр зориулалтаар нь бус обьект барьж хувьдаа мөнгө завших аргачлал дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн.
2014 оны төсвийн тухай хуульд одоогоор мөнгөн дүн нь 00 дүнтэй тусгагдсан ч хөрөнгө оруулалтын төслүүдийг хэлэлцэж эхэлснээр энэ бүх обьект нийтэд ил болсон. Өөрөөр хэлбэл хугацаандаа дуусдаггүй барилгын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан гээд хэл ам татлаад байгаа барилга байгууламжинд судалгаа хийхэд 3-6 жил үргэлжилсэн байх юм. Нөгөө талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр нь тендр авч давхардуулж авдаг компаниуд ч байна.
Зураг төсөвгүй, байршлыг нь сольж тусгадаг, сум, бүр аймгийг нь андуурч индүүрдэг компаниуд байх юм. Зориулалтыг нь өөрчилж тусгадаг. Газрын маргаантай. Хэрэгцээ шаардлагагүй хэмжээ дамжааг нь тодруулж төлөвлөдөг. Хугацааг сунгаж сунжруулдаг, цаасан дээрх барилгад нэмж мөнгө өгдөг гээд авилгажсан обьектуудын нийтлэг аргууд бий.
Обьектыг авилгаар дархлаажуулж авдаг компаниудыг “Заг” компани тэргүүллээ . Заг компанийн авсан обьект ГовьАлтай аймгийн Алтай чуулгын барилга. Зураг төсөвгүйгээр 2007 оны төсвийн тухай хуулиар 1 тэрбум төгрөгөөр баталсан. Хэсэгчилсэн зураг төсвийг гурван удаа баталгаажуулан тухай бүрд нь тендер зарлаж өртөг нь 6 тэрбум 295,9 сая төгрөг болтлоо өссөн.
Си Эйч Си компанийн авсан тендер ССАЖЯ-наас Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга анх батлагдсан төсөвт өртөг 5,2 дахи буюу 12,892 сая төгрөг болжээ.
Ажлын гүйцэтгэл хангалтгүй, хэд хэдэн тендер давхардуулж авсан компани бол “Алтанбулаг трейд” компани. Гурван обьектод 8,8 тэрбум төгрөгийн гэрээ батлуулсан. Архангай аймгийн багшийн коллежийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын I сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн III сургуулийн барилгын гэрээний нийт дүн 8,840,0 төгрөг болсон. Энэ мэт цааш Арвис интернэйшнл компани , Интерко инженеринг компани, Хөвсгөл геологи компани, бүтээлч шинэ сонголт гээд мөн л тендер давхардуулж барилгуудын өртөгийг нэмэгдүүлсэн компаниудын жагсаалтыг удаална.
Энэ мэт улсын төсвөөс мөнгө “хүүлж” сурсан компанийн жагсаалт үргэлжилнэ. Царцаасан, гацаасан улсад нэн чухал шаардлагатай олон барилгажилт, бүтээн байгуулалтын ажил ийнхүү зогссон байгаа юм.
URL: