Өмнөд Солонгосийн Пэннёндо арал дээр нисгэгчгүй онгоц осолджээ
Хоёр Солонгос харилцан гал нээх үеэр усан хилийн маргаантай хэсэгт орших Өмнөдийн Пэннёндо арал дээр нисгэгчгүй онгоц осолдсон байсныг олжээ.
Аль улсынх болох нь тодорхойгүй уг нисгэгчгүй онгоцны хөдөлгүүр нь Япон, эд ангиуд нь Хятадад үйлдвэрлэгдсэн байна. Түүнчлэн нисгэгчгүй онгоцонд жижиг камер суурилуулсан байсан аж.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр сөнөсөн нисгэгчгүй онгоцыг Хойдынх мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын цэргийнхэн уг нисгэгчгүй онгоцыг Хойдын тагнуулын ажиллагаатай холбоотой хэмээн хардаж байгаа аж.
Хойд Солонгос уржигдар эхэлсэн цэргийн хээрийн сургуулилтын хүрээнд баруун эргээс далай руу 500 гаруй удаа их буугаар гал нээсэн юм. Үүнээс 100 орчим их бууны сум хоёр Солонгосын хилийн маргаантай далайн хэсэгт унажээ. Харин сануулгагүй гал нээсний хариуд Өмнөд Солонгосын арми хойдыг чиглүүлэн 300 гаруй удаа их буугаар бууджээ.
URL: