ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ЗӨРЧИЛ МӨРГӨЛДӨӨН ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ

66956_129504ТОКИО. /NHK/. Дэлхийн дулаарал зөрчил мөргөлдөөний шинэ эх үүсвэр болж болзошгүй гэж НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан хорооны тэргүүн анхаарууллаа. Түүний хэлснээр, дэлхийн дулаарлын улмаас хүнсний хомсдолд орж, олноороо шилжин суурьшиж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх засгийн газар хоорондын хорооны тэргүүн Ражендра Пачаури Японы Иокохама хотод “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ.
Хэрвээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авахгүй бол зарим бүсэд тогтоосон босгыг давж болзошгүй гэж Ражендра Пачаури хэлэв.
Мөн бүх улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг илүү бууруулах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөлөө.
НҮБ-ын тус хороо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний талаар сүүлийн долоон жилд анх удаа тайлан гаргасан нь юм.
Уг тайланд, “Хэрвээ XX зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температур Цельсийн хоёр хэмээр нэмэгдвэл, дулаан орны болон сэрүүн бүсэд улаан буудай, цагаан будаа болон бусад бүтээгдэхүүний гарц багасана. Хэрвээ дөрөв буюу түүнээс дээш хэмээр нэмэгдвэл дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх болно” гэж анхааруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих