Жирэмслэлтээс сэргийлэх хамгийн бохир арга
Манай толлын өмнөх 1850 онд бичигдсэн Эртний Египетийн нэгэн гар бичмэлд эрэгтэй үрийн суныг умайнд оруулалгүй хаах зориулалт бүхий тусгай хамгаалтын найрлагыг бичсэн байдаг. Үтрээнд хийдэг энэхүү бэлдмэлийг хийхдээ матарын сангас, зөгийн бал, кальцжуулсан сод ашигладаг байсан бөгөөд өргөн хэрэглэдэг байсан гэх. Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлээд байдан байсан шалтгаан нь тун энгийн. Матарын сангас нь тодорхой хэмжээний шүлт агуулдаг. Харин шүлт нь эрийн сунг устгадаг нөлөөөтэй бөгөөд одоо ч ийм төрлийн бэлдмэлд хэрэглэдэг.
Дундад зууны европт хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх бүр ч хачин арга байжээ. Чоно огтоно нэртэй булгын төрлийн нэгэн амьтаны төмсөгийг эмэгтэй хүний гуяны дотор талд боож бэхэлвэл жирэмслэдэггүй гэдэг байжээ. Энэ ямар ч нөлөөгүй арга болохоор хэсэг моодонд орж байгаад мартагдсанд гайхах зүйлгүй.
Мянгаад жилийн тэртээ нанхиад татвар эмс жирэмслэхгүй тулд мөнгөн ус, хар тугалгаар бэлдсэн бэлдмэлийг уудаг байжээ. Эдгээр бодис нь өндгөвчний үйл ажиллагааг хямраах өөрчлөлт оруулах замаар үргүйдэл үүсдэг. Хүчтэй хор болохоор удаан хэрэглэхэд бөөрний дутагдалд орж, тархи гэмтэн удалгүй нас бардаг.
Ийм аргыг 16 дугаар зууны үед Канадад ашигладаг байж. Жирэмслэхийг хүсэхгүй байгаа эмэгтэйчүүд минжний хатаасан төмсөгийг хатуу архинд дэвтээн хандлаад уудаг байсан гэнэ.
Дэлхийн хамгийн эртний бэлгэвчийн нэгийг гахайн өлөнгөөр хийсэн байдаг. Хэрэглэх заавар нь хүртэл хадгалагдан үлдсэн байна. Ийм бэлгэвчийг хэрэглэхийн өмнө бүлэн сүүнд дэвтээн уян, зөөлөн болгох ёстой байжээ. Орчин үеийн түүхэнд албан ёсоор бүртгэгдсэн бэлгэвч нь 1642 онд хийгдсэн гэж тогтоогдсон байдаг.
Манай тооллын хоёрдугаар зуунд Грект амьдарч байсан Соран гэгч эмэгтэйчүүдийн эмч нь жирэмслэлтээс сэргийлэхийн тулд дархчуудын улайссан болд төмөр дүрж хөргөдөг уснаас уухын зөвлөдөг байжээ.
7. Намуу цэцгийн хатуу бүрхүүл
Суматр арлын эмэгтэйчүүд эрт цагт дэлбээлж амжаагүй байгаа намуу цэцгийн хатуу бүрхүүлийг умайн хаалт таг болгон хэрэглэж жирэмслэлтээс сэргийлдэг байжээ.
Манай толлын өмнөх 1550 онд бичигдсэн Эртний Египетийн гар бичмэлд зөгийн бал, хуайс мод, нандин чавганы ханд шингээсэн бор хөвөнгөөр хийсэн тампон ашиглан жирэмслэлтээс сэргийлэх аргыг дурдсан байдаг. Ханданд агуулагддаг хуйс модны шүүс нь ферментүүдийн нөлөөгөөр сүүн хүчил болж өөрчлөгддөг. Харин сүүн хүчил нь үрийн сунг устгах үйлчилгээтэй болохоор энэ арга нэлээд үр дүнтэй байсан байх гэж судлаачид үзжээ.
Хэдий итгэмээргүй сонсогдож болох ч жирэмслэлтээс сэргийлэх хямд төсөр арга ховор байсан 1950-д онд зарим эмэгтэйчүүд ундаанд байгаа хий, тодруулбал нүүрс хүчлийн хий нь үрийн сунг устгах нөлөөтэй гэж итгэн ундааг ашигладаг байсан гэдэг.
1700-аад оны үед нимбэгийг жирэмслэлтээс сэргийлэх арга болгон хэрэглэдэг байжээ. Жижиглэсэн нимбэгийг умайн амсарыг тагладаг хаалт болгон ашигладаг байв. Ингэхэд нэг талаас хаалт болохын сацуу нөгөө төлөөс нимбэгний хүчил нь үрийн сунг устгадаг байж. Гэхдээ нимбэгний хүчил нь үтрээний ханыг түлдэг таагүй нөлөө үзүүлнэ.
URL: