Гутал муут гурвын ард
Гутлаа зөв арчилж цэвэрлэж байвал удаан эдэлгээтэй болно. Намар, өвлийн улиралд өдөр бүр тосолж байвал гуглын шир зөөлөн болохоос гадна гутал нэвт нордоггүй юм.
-Хараас бусад өнгийн гуталд наалдсан толбыг хэрчсэн сонгино, нимбэгний шүүсээр, мөн савангийн уусмал ба шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана.
-Лакан гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг хааяа нимгэн түрхэж байвал лак нь хагарахгүй.
-Цайвар өнгийн гутлыг шинэ сүүгээр цэврлэвэл сайн, багахан толбыг баллуураар арилгаж болно.
-Хяхтнаж дуугардаг гуглын уланд хэдэн дусал ургамлын тос түрхээрэй.
-Бариу гутлыг чийгтэй хатуун даавуунд ороож, хэдэн минут болгоод ургамлын тос түрхэж нэг хоног байлгана.
Гутлын хэмжээг толорхойлохдоо Хөлийн улыг хэмжиж, түүн дээр уг хэмжээнийхээ хагасыг нэмнэ. Жишээ нь: Таны хөлийн ул 24 см бол (24см:2=12, 12+24=36) Ингэснээр та 36 размерийн гутал өмсөх юм байна.
URL: