Хар шоколад зүрхэнд сайн

f10238d7a003208fbig

Хар шоколад хүний биед олон талын ашигтай. Тухайлбал, зүрхэнд илүү сайн нөлөөтэй байдаг байна.

Хар шоколад хүний ходоодонд ороод шингэх явцдаа үрэвслийг дарагч бодис ялгаруулдаг гэж АНУ-ын эрдэмтэд тайлбарлаж байна.

АНУ-ын Луизианагийн их сургуулийн биологийн эрдэмтэд хар шоколад хүний биед орж исэлдэн боловсрохдоо үрэвслийн эсрэг антибиотик ялгаруулдаг болохыг тогтоожээ. Уг антибиотик хүний биед шингэн зүрхний булчингийн үрэвслийг зогсоох, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.  Харин хар шоколадны хамт жимс идвэл үрэвслээс хамгаалах үр дүн илүү нэмэгдэх боломжтой гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих