Орос авгай за гэвэл ёогүй /эротик өгүүллэг/
80-аад оны эхэн үе юмсан. Би хотын нэгэн эрдэм шинжилгээний газарт ажиллаж байлаа. Тэр үед манай улсад ажиллаж байсан геологийн бүх анги, экспедицүүд (орос, болгар, герман, чех) манайд чулуулгийнхаа дээжийг өгч шинжлүулдэг байсан бөгөөд тэр бүхний хариуг нь егөх бид толгой өндийлгөх завгүй ажиллапаг байлаа. Эл олон анги, экспедицүүдийн дундаас тэр үеийн Зөзлөлтийн гэх орос ах нар онцгой савуу эрх мэдэлтэй. Тэр тусмаа оросын нөлөө бүхий нэгэн экспедицийн ахлах инженер Ольга Ивановна. Гүн цэнхэр нүдээрээ гижигдэх мэт нэвт шувт инээмсэглэн ширтэж ид яваа насны биеэ ханхалзуулан байсхийгээд л бусдыг цочтол тас тас инээд алдах нь эршүүд нүүрэмгийг нь илтгэнэ. Манайхан ч эхээ үзсэн хүүхэд шиг ар өврөөр нь гүйлдэнэ. Тэгтэл дээж хүлээж авдаг Норжмаа амралтаа авав. Би ч хөдөөгийн ангиудаас дээж ирсэн үед ээлжээр авдаг болов.
Урьд нь жирийн л мэнд усаа мэдэлцэн голцуу ажил ярьж явдаг Ольга ч бүр танигдахаа больж, юм л бол “За тэгээд хүлээж аваач дээ” хэмээн ангийнхаа геологичдын ирүүлсэн чулуулгийн дээжийг авчирч өгөхдөө чухамхүү намайг ээрэх болсон нь хачин чингэхдээ цаанаа л нухацтай хэлж байсныг нь би ер анзаарсангүй. Тэгсээр,
- Танай энэ инженерт дээжээ тушааж байя гэв. Хэлтсийн дарга маань үг дуугүй толгой дохин хүлээж санаа нь амрав. Юун гэвэл, Ольга Ивановна дээж тушаах шинжилгээнийхээ . хариуг товлосон өдрөө ягштал тулган авч яльгүй үг, үсэгний зөрөөг асуудал болгон сүржигнэх нь нэн ярвигтай бөгөөд яршигтай нэгэн билээ. Тэр үед зөвхөн геологиор зогсохгүй барилга, уул уурхайн гээд газар шорооны дээж шинжлэн боловсруулах ажил жил бүр өсөн нэмэгдэж байв. Хэдхэн хоноод л Ольга бөөн дзэж ачаад йрнэ. Хаяг ус, дэс дугаарыг нь нямбай бичсэн жижигхэн бор хүүдийтэй дээжнүүдээ өгөхдөө гарыг минь давхар атгаж авахыг нь яана. Тэгснээ л,
- Хонгор минь, хүлээж аваач гэжэрхлэнгүй янзтай уянгалуулан хэлээд тос даасак цэнхэр нүдээрээ жоготой нь аргагүй цоо ширтэн далдхан нэгийг хүсэмжлээд байгаа нь надад бүү хэл дэргэдэх хүнд ч мэдэгдэж байлаа. Түүнийг ирэх бүр ёс юм шиг намайг угтуулан тавих болов. Нэгэн өдөр билээ “Ха ха” гэсэн адтай чанга инээд цалгиулсаар Ольга орж ирлээ. Бүгдтэй хөгжилтэйгээр мэндлээд,
- Танайд шинжлүүлсэн дээж бас эцсийн хариу дүнгээ авахаар ирлээ. Харин та туслах хүн өгнө үү гэв.
Дарга ч яахав сурснаараа инээмсэглээд намайг харав. Ольга бид хоёр гадаа бэлэн хүлээж буй машинд нямбайлан хийсэн дээжтэй хүүдийнүүдийг ачиж аваад хөдөлж замдаа элдвийг хөгжилдөн ярилцсаар удсан ч үгүй “Монгол-совцветмет нэгдэлд (одоо Монросцветмет) хүрч ирлээ. Тэрээр дээжнүүдээ буулгаж тушаангаа,
- Хонгорхон залуу минь яараагүй биз дээ, би одоохон, өршөөж үзээрэй гэв. Тэгсээр бүх ажлаа даруй дуусгаад захирлынхаа өрөөнд намайг хөтлөн орж явчихав. Харваас ясны геологич ахимаг хүн биднийг хүлээн авч сэтгэл хангалуунаар “Манай найрамдал мандтугай” гэж монголоор подхийтэл хэлж баяр хүргэлээ. Ингээд эл өдрийн ажил дуусав. Гэтэл үгүй ажээ. Ольга намайг өөриймсгөөр сугадан авч,
- Үүнийг тэмдэглэх хэрэгтэй, тэгэхгүй бол нүгэл болно. Үүнийг залуу геологич юун эс андах билээ. Тэрээр намайг үг сөггүй удирдан машинд суулгаж памбагар том хөхтэй цээжээрээ шахан, - Хонгор минь, одоо зөвхөн урагшаа хэмээн кабин дүүрэн хамаандлав. Бид явсаар гурвалжингийн гүүрний дэргэд шахам байх гурван давхар шар тоосгон том гэгчийн байранд ирлээ. Тэрээр намайг аанайхан сугадан дээш өгсөх зуур тааралдсан хүн бүгдтэй намайг хар гэсэн шиг мэнд эрнэ. Шар товруутай, хүрэн хулдаасан хаалгаа түлхүүрдэн онгойлгов. Иж бүрэн тавилгатай хоёр өрөө.
- Хонгор минь суугтун. Ай момент, тэрээр бөгсөө бандагануулан алхсаар очиж босоо хүний дайтай “Зил” хөргөгчөө онгойлгов. Яах ийхийн зуургүй ширээ дүүрэн амттан шимтэн бий болов. Хоёр том гэгчийн хундаганд Арарат хэмээх коньяк мэлтэлзүүлэн хийгээд “За, бидний төлөө, бас чиний төлөө” гээд тулгалаа. Тэгмэгц л хөгжимд Битлзийн танил дотно дуу хангинаж залгаад Бони М, АББА-гийн дуунууд уянгална. Өөх нь алагласан хиам, загасан зууш элдвийн ногоогоор даруулан шахуулан байж хэд уусны дараа толгой манараад ирлээ. Ольга ч орос заншлаараа ёстой соколовдож байна. Одоо түүний нүд адтайгаар эргэлдэн гялалзаж, гар хуруу нь савчин өмнөхөө дүүргэн “Чиний төлөө, хонгор минь” гэнэ. Тэгснээ ухасхийн босож бүжиглэе гэлээ. Уянгалаг сайхан хөгжмийн намуухан ая өрөө дүүрэн дуурсахуй Олыа намайг өнөөх хөөсөн мантуу шиг памбагар хөхтэйгээ хамт тас тэврэн эргэлдэв. Түүний халуун бие жигтэй халуун амьсгаа нь нүүр хүзүүг минь илбэнэ.
- Битгий биеэ барь л даа. Чи сайхан залуу юм аа. Намайг үнсээч…
Түүний халуу шатсан гал улаан уруул довтлон ирж бүр амьсгаа авах сөгөөгүй шуналтай тачаангуйгаар шимэн озож байна. Байдал нэгэнт ойлгомжтой болов. Өдөөд байвал сөдөөд өгнө гэсэн дүрсгүй бодол ч орж ирж байна. Муу пиджакийг минь яах ийхийн зуургүй базан тайлж шидээд шууд орон дээрээ дарж унав.
-Милыймой…Тымнеочень… очень нравиться… Өмд, гутал, цамц бас Ольгагийн энгэртэй ягаан цэцгэн хатгамалтай даашинз, гоёмсог шаахай шалан дээр нисэн бууцгааж, бид хоёрын янаглалын оршил ид оволзон байтал гэнэт хаалганы хонх тасхийх нь тэр. Би ч цочлоо. Харин Ольга огтхон ч тоосонгүй. Тоомсоргүйгээр инээсээр очиж,
- Энэ чи юу Владик, дараа бол…
- Оленька чи намайг оруулаач дээ. Ажил хэргийн яриа байна. Гуйж байна…
Ольга эргэж харан нүд ирмэв, Би ч эгээ л цэрэг хүн шиг гялсхийтэл хувцаслаад ширээнд томоотой гэгч нь суув. Хууз болсон зузаан орос эр хаалгаар багтаж ядан орж ирсэн шигээ тэсэж ядан шууд Ольгаг тэврэн авч үнсэх гэснээ намайг хармагц дорхноо төв болон биеэ барив.
- Чи бид хоёрт юун ажил байдаг билээ, за тэр ч яахав, танилц. Миний монгол найз бас геологич…
Ольга архи хундагалаад “За геологичдын төлөө” гэж өргөв.
Владик гэх тэр эр атаархангуй хандан “Ольга бид хоёр эртний танилууд гээд бүр тулах янзтай зангиагаа суллав. Гэвч Ольга,
- Ээ тэнэгхэн минь, би зочинтой байгааг харахгуй байна уу хэмээн чангаар хэлээд үүд руу зааж түүнийг шударгаар хөөв. Мань эр сая учрыг ухав бололтой хундагаа шүүрэн авч “Найрамдал мандтугай” гэж захиалсан юм шиг хэлж байна. Түүнийг гармагц би тэсэлгүй “Үгүй чи ингэж болж байгаа юм уу, эвгүй шүү дээ” гэвэл Ольга,
- Зүгээр, тэр гомдохгүй… Мөн цагаа олж дээ… Би чамд сонирхолгүй байна уу гэж аальгүйтэн намайг тэврэн авч аанай л орон дээрээ дарж уналаа…
- Милый мой… Чи ямархан янаг хонгорхон юм бэ?
Бид хоёр яг л муур шиг үнсэлцэн ноололдож, янагийн үлгэрээ дахин, тэгэхдээ жигтэйхэн халуунаар дуутай шуутай эхлэв ээ. Ёстой л мандтугай гэгч нь болов. Гантайтал боссон эр бие минь түүний бандгар зузаан хоёр гуяыг тэмтчин туулан давж сагсайн харлаж ангайн байгаа Ольгагийн эм бие рүү омог бардам жадпан орохуйяа,
- Ой… ой гэх дуун залган авав. Тэр үнэхээр тачаадсан байлаа. Хөдлөх бүр нойт оргиулан сад тавьж Ой… ой… боже мой… Чи битгий тавиарай… Хоёулаа шөнөжин жаргая… хэмээн гиншин аахилж учир тоймгүй үнсэнэ. Тэгсээр сая нэг больж зогсоход нь өндийх гэтэл Ольга тас тэвэрчихээд босгосонгүй. Нүдээ анин бахардсан, янаг дуугаар “Еще давай… давай…” гэж чихэнд шивнэн шивнэн мансуурч байлаа. Хэр удсаныг мэдсэнгүй. Олыга хөдлөх тэр бүү хэл үнсэж үглэх тэнхээгүй болж тарган булцгар биеэ тараан сулбайн хэвтэв. Жаал азнаад би босож хувцаслаад ундаа ууж суулаа. Зуу ч татлаа. Ольга намайг сая л нэг анзаарав бололтой дүрлийтэл харснаа нүцгэн чигээрээ босож ирээд архи хундагалан шууд өвөр дээр сууж “Хонгор минь, би чамайг явуулахгүй шүү. Чи ямар гайхамшигтай вэ” гэж байна.
Ахиад л өнөөх хөгжмийн намуухан ая Ольгагийн “Бурхан минь… Ой… ой” гэх дуутай хоршин нийлж үүр цайлгалаа. Тэднийхээс арайхийн мултарч доош уруудаж явтал өнөөх хууз Владик учраатай юм шиг тааралдаж хэзээний танил шиг мөр алгадан “Молодец” гэж…
Ердөө гуравхан өдрийн дараа өрөөний хаалга сэвхийтэл онгойн танил болсон сүрчигний содон үнэр ханхийж Ольга тас тас хийтэл инээд алдсаар орж ирэн бүгдтэй нь мэндлэнгээ намайг янагийн шаргал оч гялалзсан сормууст цэнхэр нүдээрээ цоо ширтсэн юм даа.
С.Жаргал
Байлдан дагуулагч
URL: