Хог угаадас, тоос шороотой гудамжинд олигтой хувцас өмсөхийн ч аргагүй
Нийслэлийн гэр хороололд хогноос салах ажил ид өрнөж, энэ хүрээнд айл өрхүүдийн хогийг ачдаг. Тэсэн ч түм түжигнэж бум
бужигнасан их хотод негаө л хог нь эргээд хөглөрч зхзлдэг гэм биш жам. Ялангуяа хаврын урь орж, газар гэсч байгаа эиэ өдрүүдэд өвөлжингөө цасанд дарагдсаи хог гэсч гудамж талбайгаар хийсч бүр хогийг дэвэргэж эхэллээ.
Үүний хажуугаар машины цуваа тасардаггүй болохоор замын тоос шороо ч барагддаггүй. Ийн хүн явахын аргагүй шороон замд олигтом хувцас ч өмсөхийн ч аргагүй. Дээр нь гудамжинд асгасан угаадасны бохир үнэр, салхины урсгалаар туугдан ирсэн хог хоёр нийлэхээр бүр ч хэцүүхэн. Эндээс янз бүрийн халдварт өвчин, харшил үүсэхийн эхлэл тавигддаг. Шороотойгоо хутгалдаж усандаа дугаарлаад, үнсээ асгаад гэр хорооллынхны амьдралын дүр зураг ердөө л энэ.
Иймд бид Чингэлтэй дүүргийн IX хорооноос энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлтгэлээ. Эл хороо 10 хэсэгтэй, 37 гудамж, 600 гаруй хашаа, нийтийн эзэмшлийн 45 байртай юм байна. Мөн ихэвчлэн Дэнжийн 1000-ын Цагаан байрнууд, хойд талаараа гэр хорооллын хашаа гудамжтай. Хүн амын нягтаршил ихтэй, зай талбай багатай, хорооны 55 хувь нь 38,8 га газарт амьдарч байгаа аж.
Тус хорооны хувьд хогоо байнга ачуулдаг гэсэн ч хуучин хур хог, эсвэл хогийн машин хүлээгээд хашааныхаа үүдэнд шуудайлаад тавьсан хог нэлээд харагдана лээ. Ялангуяа Цагаан байрны хэсэг айлуудын орчин хамгийн бохир байв. Тэнд эмэгтэй эрэгтэйгүй архи ууна, дуулна хөгжилдөнө бас болоогүй согтсон үедээ дуртай газраа бие засна гээд асуудал их ажээ. Бас хашаанд нь шатаж нурсан байшингийн балгас байх агаад хог, угаадастайгаа нийлсэн энд яаж амьдардаг юм бол гэж бодохоор. Энэ бол нэг хэсэг газар болохоос биш бүгдийг нь хавтгайруулж боломгүй. Өөрийнхөө эзэмшил хашаанд цэвэр цэмцгэр, муу усны нүх нь шаардлага хангасан айлуудыг алийг хэлж барахав. Эднийх өмнө нь хогийн арван цэгтэй байсан бол одоо нэг ч хогийн цэггүй болсон гэнэ. Эргэлтээрээ хоёр удаа хогоо цэвэрлэдэг байна. Хэдийгээр ингэж цаг тухайд нь хогоо ачиж байгаа ч гэсэн цаас кардон, гялгар уут хийсэх нь энүүхэнд.
Гэхдээ бусад дүүргүүдийг бодвол харьцангүй бөөгнөсөн хог цөөхөн байсныг хэлэх хэрэгтэй. Хогийн уутны энэ сарын тараалт дуусч дараагийн сарынхаа уутыг хүлээж байгаа гэсэн. Мөн энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилагдсан 150 сая төгрөгөөр Дэнжийн 1000-ын Цагаан байрны буудлаас дээш нэлээд олон гудамжинд гэрэлтүүлэг тавьжээ. Харин үлдсэн гудамжны гэрэлтүүлгийг энэ онд тавьж дуусгах аж. Эл хороо хоёр цэцэрлэгтэй, сургуульгүй юм байна. Тиймээс нэг цэцэрлэгийг цогцолбортой болгоно гэлээ. Мөн энэ хороонд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил бол Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил.
Энд “Эрэл” компани Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй хийж байгаа гэрээ одоогийн байдлаар 40 гаруй хувьтай. Цаашдаа гэрээгээ эрчимтэй үргэлжлүүлж иргэдтэй хийх тохиролцоо 75 хувьд хүрвэл шууд барилгын ажлаа эхлэх аж. Тэгээд эхний орон сууц 2015 оны аравдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн эл хороо өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт буурсан ч 2013 онд 43 гэмт хэрэг гарсан байна. Гэхдээ дулаан орохоор гэмт хэрэг болон эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо ихэсдэг. Архидалт ч мөн адил буурчээ. Гудамжаар нэлээд алхахад байнга архи хэрэглэдэг гэмээр хэдэн хүн зогсч байгаа харагдсан. Сүүлийн үед тус хорооны иргэд согтууруулах ундаа бага хэрэглэдэг болсон нь хорооны Засаг даргын дэргэд Гэмт хэрэгтэй тэмцэх зохицуулах зөвлөлтэйгээ хамтарч ажилладгийн үр дүн хэмээн IX хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мишигбаатар хэлж байлаа.
Д.Нэргүй
URL: