С.Баярцогт, Г.Дэнзэнд үйлчилдэггүй хууль хөөрхий Э.Эрдэнэжамъяанд үйлчилжээ

MG_00086Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг  Интерпол руу эрх мэдлээ хэтрүүлэн захидал бичиж “Намбарваны” дүү, дүүгийн туслахыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилах ажиллагааг зогсоох хүсэлт тавьсаны төлөө овоо банга хүртээлээ. Улстөрийн алба хаших эрхээ хоёр жилээ хасуулна гэдэг нь улстөрд овоо хол явах залууг айхтар чадаж байгаа хэрэг. Хоёр жил хий дэмий сууж байх зуур нөгөө намын О.Магнай нэг намын Ч.Тулга нар нь жирийгээд алга болно биз.

Хууль зүйн сайд “дээлээ нөмөрсөн” дэдийнхээ хойноос матрын нулимс унагаад л өнгөрнө. Анхнаасаа надад уншуулалгүй явуулсан хэмээн их зуунги байсан. Өдгөө МАХН-ын энэ залуу “экс дэд сайд” гэдэг нэрэндээ эртнээс дасах хэрэгтэй болж дээ. Гэхдээ АН-ын С.Баярцогт, Г.Дэнзэн нар ийм хэрэг хийсэн бол бараг л зүгээр өнгөрнө. Хэн ч тэднийг шүүхэд өгөхгүй намын хүрээнд жаахан зэмлүүлээд л хэрэг мартагдах байсан. Аягүй бол магтуулж ч мэднэ. Улстөрийн алба хасах эрхийг нь ч хасахгүй харин Н.Алтанхуягийн өрөөнд орох эрхийг нь хэд хоногоор л хасах байсан даа. МАХН бидэнгүйгээр АН юу ч биш хэмээн хоёр жил шахуу онгирсон. Одоо ах нар нь намын дүүгээ хамгаалж АН луу агсарч чадах эсэхийг л харьяа.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих