24 настай эрэгтэй 13 давхар барилгаас үсрэх гэж байсныг онцгой байдлыхан аварчээ
2014.03.30-ны хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, гал түймрийн зөрчлийн 4, аврах ажиллагааны 1 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектын түймэр:
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дахь эхийн 7 дугаар гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:22 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:27 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хөрсний өвс шатаж байсныг РЛО ашиглаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Шарга морьтын зусланд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1А гудамжны 265 тоотод трансформатор шатаж байна гэсэн дуудлагыг 20:05 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад хашаанд цахилгааны шугмын тулгуур модон дээр өндөр хүчдэлийн дамжуудагч утасны бүрээс шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 23:00 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хөрсний өвс шатаж байсныг унтраасан.
Аврах ажиллагаа:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 55 дугаар байрны 13 дугаар давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01:25 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад 24 настай эрэгтэй амиа хорлохыг завдаж байсныг амжиж хаалгыг онгойлгон амь биеийг нь аварч цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин:
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин анх гарснаас өнөөдрийг хүртэл 64 хоногийн байдлаар Сүхбаатар аймгийн /6 сум/ Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн /1 сум/ Галшар суманд 405 мал өвчилснөөс 405, Дорноговь аймгийн /6 сум/ Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 758 мал өвчилснөөс 758 малыг устгаж, нийт 3 аймгийн 13 суманд 3454 мал шүлхий өвчнөөр өвчилснөөс 3454 малыг зориудаар устгаж, нийт 4469318 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 198 цэгт 757 хүн 166 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
“Шүлхий” өвчний голомттой 3 аймгийн 13 сумын нутагт өмнөх өдрөөс мал нэмж өвчлөөгүй. Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхий өвчнөөр нэмж мал өвчлөөгүй 22 хонож байна.
Давтан вакцинжуулалт:
Монгол улсын Засгийн газрын 66 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн /9 дүүрэг/ Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд нийт 225161 толгой /хонь, ямаа, үхэр/ малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Онцгой байдлын 38, Мал эмнэлгийн 56, туслах ажилтан 59, жолооч 42 нийт 195 албан хаагч 42 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллан вакцинжуулсан. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 65.8%-тай явагдаж байна.
Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин:
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт 2014.03.16-ний өдрөөс эхлэн иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайнаас гахайнд халдварладаг “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоон, өвчилсөн гахайг устгах, фермийн ойр орчмын хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлан, 24 цагийн хяналтын хөдөлгөөнт эргүүл хяналт тавин ажиллаж байна.
2014.03.29 өдөр “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу НОБГ-3, НМЭГ-2, дүүргийн ОБХ-10, ЦХ-12, МХХ-1, ТҮК-1, Данзам ХХК -5 нийт 34 албан хаагч 7 автомашин техник хэрэгсэлтэй ажиллан голомтын бүсийн ойр орчим, гахайн байрны гадна дотор хэсгийн хөлдүүс, өтөг, бууц, ялгадасыг цэвэрлэн 3500м2 талбайд 7 кг Хайкуф бодис зарцуулан ариутгал халдваргүйтгэл хийсэн.
URL: