Н.Хүрэлсүх + Б.Чимидцэрэн + М.Хулан

5d02ce13d45c4de9big  4.5 тэрбумын хохиролтой гэх “Цэвэр агаар сан”-гийн шүүх хурлын шийдвэр тун сонин гарсан. Сангийн үйл ажиллагааг удирданчиглүүлж бүх асуудалд хариуцлага хүлээх учиртай захирал Н.Хүрэлсүхэд нэг ч төгрөгний ял оноосонгүй. Харин найман жилийн хорих ял оноосон. Найман жил нь хүн сонсоход том ял мэт ч томчуудад найман сар мэт гэнэ. Н.Хүрэлсүхийг  ердөө гуравхан жил жил болоод л суллагдана хэмээн ярих хүмүүс байна. Хэрвээ дээрээ татаастай бол “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн шиг нэг өдөр суллагдаад наранд гарна.

Үүнийг магадлангаар гарах гэдэг. Н.Хүрэлсүх нь хуулийн талд тун ч олон хамаатан садантай тухай бусад ял авагсадын ар гэрийнхэн ярьж байна. Нэг ах нь Тагнуулын ерөнхий газарт ажилладаг бол нэг дүү нь Дархан-Уул аймгийн прокурорт ажилладаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй нэг хүргэн нь Чингэлтэй дүүргийн прокурорт байдаг сурагтай. Ийм олон хуулийн салбарын хамаатан садантай хүн найман жилийн хорих ял авсан нэг ч төгрөгийн төлбөргүй гарчээ. Энэ нь бараг уснаас хуурай гарлаа гэсэн үг. Тэгвэл хамт хэрэгт татагдсан нягтлан бодогч С.Хуланд долоон жилийн ялаас гадна улсад учруулсан гэх бүх хохирол 4.5 тэрбум төгрөгийг төлөх шийтгэл оноосон. Өмнө нь болсон доод шатны шүүх хурлаас Н.Хүрэлсүхэд 1.9, Д.Цэцгээ 1.5тэрбум,М.Хулан нь 1.2 тэрбум, Б.Чимэд-Эрдэнэ 188.3 сая, Х.Болдмаа нь 30.5 сая төгрөг тус тус төлөхөөр тогтоол гарсан байсан.

Гэтэл гэнэтхэн л “ЦАС”-гийн захирал нэг ч төгрөгийн торгуульгүй гарч харин захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байсан бусад ажилтан нь олон тэрбумын торгуульд унасан. “ЦАС”-д нягтлан бодогчоос илүү эрх мэдэлтэй байсан нэг эмэгтэй нь Б.Чимид-Эрдэнэ гэнэ. Түүнийг сангийн захиралтай нэлээд ойр дотны харилцаатай байсныг гэрчилэх хүмүүс гарч. Б.Чимид-Эрдэнэ нь урьд нь “ЦАС”-тай хамтран ажилладаг байсан “Ногоон хөгжлийн хөтөч” ТББ-д ажилладаг байсан гэнэ. Энд түүнийг Н.Хүрэлсүхийн гжйлтаар оруулсан бололтой. “Ногоон хөгжлийн хөтөч” ТББ-ын төслийн баг нь  “ЦАС”-ын байранд байрладаг байж. Хамтран ажиллах хугацаа дуусах үед Н.Хүрэлсүх нь Чимид-Эрдэнийг сангийнхаа гэрээний мэргэжилтнээр ажилд авчээ.

Тэр үеэс л тэдний харьцаа хамтран ажиллагсадын анхаарлыг татах болж. Гэрээний мэргэжилтэн нт захирлынхаа өрөөнөөс салахаа байсан гэнэ. Энэ нь мэдээж олны хэл амны бай болсон биз. Түүнээс гадна “ЦАС”-ын захирал Н.Хүрэлсүх нь гадаад явахдаа гэрээний мэргэжилтэнээ дагуулж явдаг болж. Гэрээний мэргэжилтэн нь орчуулагч гэх орон тоогоор явах хэдий ч түүний англи хэлний мэдлэг албан яриа хөрвүүлэх хэмжээний түвшнийх бус бололтой. Хамгийн сүүлд гэхэд л 2013 онд БОНХЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орчуулагчаар орон Канад явсан баримт байдаг гэнэ. Н.Хүрэлсүх нь сангийн ажлын хажуугаар бизнесийн компани байгуулсан байсан нь мөрдөн байцаалтын үед ил болжээ.

“Экоанализинженеринг” компанийг өөрсдийнх нь тайлбарласнаар нутгийн дүү зүс таних хүмүүстэй хамтран байгуулж. Гэтэл өнөөх нутгийн дүү нар нь уг компанийг яг ямар үйл ажиллагаа явуулдаг юу хийдгийг огт мэдэхгүй мөрдөн байцаагч нарт хэлэн хүдийг нь орой дээр нь гаргах шахжээ. Компаний үйл ажиллагааг  “ЦАС”-ын захирал асан чиглүүлж өдөр тутмын ажилд нь Чимид-Эрдэнэ оролцдог байсан гэнэ. “Экоанализинженеринг” компаний данс руу “ЦАС”-аас багагүй мөнгө орж ирсэн гүйлгээ хийгдсэн байдаг. Гэтэл энэ бүхнийг шүүх аюч хэлэлцээгүй сэжигтэй гүйлгээний учрыг олохыг оролдсонгүй.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих