Сураг тасарсан нисэх онгоцыг хайсаар байна
Малайзын иргэний агаарын тээврийн МН-370 нислэгийн талаар өнөө болтол олдсон ямар ч баримт нотолгоо байхгүй байсаар байна. 29-ний өдөр олдсон эд зүйл тус онгоцтой холбоогүйг Австралийн Тэнгисийн аюулгүйн байдлын газар 30-ны шөнө мэдээллээ. Одоогийн байдлаар “Шюй Лүн” эрдэм шинжилгээний хөлөг онгоцыг оролцуулсан Хятадын 8 хөлөг онгоц Энэтхэгийн далайн өмнөд усан хилд эрлийн ажиллагаа өрнүүлж байна.
Хятадаас Малайзад суугаа элчин сайд Хуан Фүкан болон Хятадын Засгийн газрын хамтарсан ажлын хэсгийн дарга, ГХЯ-ны Консулын газрын орлогч дарга Гүө Шаочүнь нар 30-ны өдөр сураг тасарсан онгоцонд байсан Хятадын зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзаж, Малайзын талтай холбогдох асуудлаар зөвшилцсөн байна.
Малайзын Иргэний агаарын тээврийн компани 30-ны өдөр мэдэгдэл нийтэлж, сураггүй болсон нисэх онгоцны талаар шинэ сураг дуулдмагц ар гэрийнхэнтэй холбоо барьж, тусламж үйлчилгээ үзүүлэх болно гэлээ.
\Д.Х\
URL: