“Автозам” банкийг “Тээвэр хөгжлийн банк” болгосон түүхийг эргэн сөхөхүй

32_de877dc8a08214af989154a1539b2f2f5705ff27Хэдэн жил . дамнан үргэлжилж байгаа Тээвэр хөгжлийн банкны маргаан өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр байна.

 

Учир нь тус банкийг хууль бусаар авсан Д.Энхжаргал гэгч хатагтай ямар аргаар өөрийн гартаа оруулж авсан гэдгийг хэрэгт холбоотой бүх л хүн нотлох баримтаар баталсан байдаг юм билээ.

 

Ингэж хэлэхийн учир нь нэгэн цагт Монголбанкны дэд захирлын албыг хашиж байсан Д.Энхжаргал тус банкинд орсон цагаасаа эхлэн хууль бус үйлдлүүдэд гар дүрэлцэж аль ч засгийн үед тал алдаагүй гэдгийг олон зүйлүүд нотолдог юм.

 

Тухайлбал 1996 онд АН засгийн эрхийг гартаа авах үед Д.Энхтайван УИХ-ын гишүүн болж Д.Энхжаргал Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал болж байсан түүхтэй аж.

 

Энэ үеэс л ах дүү хоёрын сэргэн мандалт эхэлсэн гэж үздэг.

 

«Автозам» банк «Тээвэр хөгжлийн банк» болсон хачирхалтай түүх

 

Дээрх хоёр хүний энэхүү хууль бус үйлдэлд улаан цагаан гар дүрсэн нэг хүн бол ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын орлогч дарга асан Ц.Нанзаддорж. Энэ хүн ах дүү хоёртой үгсэж Төрийн өмчийн банкийг «Тээвэр хөгжлийн банк» болгон зүсийг нь хувиргажээ.

 

Хамгийн гол нь тухайн үед төрийн өмчит банкыг Д.Энхжаргалын хувийн бизнес болгосныг хэн ч сонирхоогүй. Учир нь МАН 1996 оны сонгуулиар АН-д навс ялагдаж юу болж байгааг ч ухаарах ч тэнхэлгүй байсан аж. Энэ сиймхийг л Д.Энхжаргал маш овжноор ашиглаж өөрийн болгож байжээ.

 

Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр энэ олон байшин барилга хувьчилж авсны нууц нь өнөөдөр л тайлагдаж байна.

 

Тухайлбал 1990 ээд оны эхээр«Автозам» нэртэй төрийн өмчит банк байсныг цөөнгүй хүн мэднэ. Зам тээвэртэй холбоотой бүхий л санхүүжилт мөнгө төгрөг энэ банкаар дамжиж гардаг байсан. Гэвч Д.Энхжаргал Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн даргаар томи- логдонгуутаа «Автозам» банкны үйл ажиллагааг нь зогсоосон аж.

 

Тухайн үед тус банкны захирлаар ажиллаж байсан Сангидорж банкныхаа үйл ажиллагааг нээлгэхээр Монголбанкинд удаа дараа хандахад түүний өгсөн албан бичигт нэг ч хариу өгөөгүй учраас арга буюу УИХ-д хандаж бүтэн хоёр жил гаруй бичгээр гомдол гаргасан байдаг байна.

 

Тэрбээр «Автозам» банкны үйл ажиллагааг зориуд зогсоож байна. Миний бие Монголбанкинд хүсэлт гаргахаар Д.Энхжаргал дарчих юм. УИХ-д бичиг цаас өгөхөөр бас л таг. Д.Энхжаргал л манай банкны хувь заяагаар тоглочихлоо. Д.Энхжаргалын ах Д.Энхтайван УИХ- ын гишүүн. Тэр л миний өгсөн бичгийг дараад байна» хэмээн ярьж байсныг нь мэддэг олон хүн гэрчилдэг юм билээ.

 

Хэрэг явдал ийм болсны дараа тун удалгүй «Автозам» банкны үйл ажиллагааг зогсоож байранд нь «Тээвэр хөгжлийн банк» нэртэй хувийн банк босож ирсэн түүхтэй.

 

Товчхон хэлбэл Д.Энхжаргал хатагтай Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржтой хуйвалдан «Автозам» банкыг дампууруулж, байрыг нь өөрийн болгосон гэсэн үг. Тиймдээ ч Д.Энхтайван, Д.Энхжаргал нар энэ бүхний төлөөс болгон, Ц.Нанзаддоржид «Тээвэр хөгжлийн банк»-ны өөрсдийн эзэмшлийн 49 хувиа бэлэглэл нэрийдлээр шилжүүлж байсан.

 

Энэ бүхний дараагаар Д.Энхжаргал эрх мэдэл албан тушаалаа илтэд ашиглан өөрийнхөө банкиндаа давуу эрх олгож байсныг нь бусад банкууд Монголбанкинд хэлснээр түүний энэхүү хууль бус үйлдлүүд илчлэгдэж шийтгэл авах бус харин ч Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр томилогдсонд тухайн үед гайхах хүн олон байсан гэдэг. Мэдээж тэрбээр хэрэг хийчихсэн хэрнээ шагналын журмаар ийм том албан тушаалд томилогдсонд түүнтэй маргаад ч тусыг эс олно гэдэг үүднээс олон хүн амаа хамхисан гэдэг.

 

Ингээд 2006 оны гуравдугаар сарын 31 гэхэд банкны дүрмийн санг доод тал нь найман тэрбумд хүргэх Монголбанкны тушаал гарснаар тухайн үед Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Лондонд ажиллаж байсан Д.Энхжаргал Европын баян банкир гэгддэг В.Арменийг гартаа оруулж Монголбанкинд үүрэг хугацаа дуусахаас өмнө Тээвэр хөгжлийн банкиндаа дөрвөн сая 380 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийлгэн дампуурлаас аварч байсан юм билээ.

 

Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед юу гэж ярьж байв

 

Монгол банкны Ерөнхийлөгч асан А.Батсүх Д.Энхжаргалыг 2007 оны УИХ-ын чуулган дээр дагуулан ирж, дэд Ервнхийлөгчөөрөө томилуулах саналыг тавихад хэсэг гишүүд хүчтэй эсэргүүцэж байжээ.

 

Тухайлбал одоогийн УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа «Наад Д.Энхжаргал чинь Монголбанкинд багтаж шингэхээ байгаад Лондонд орон тоо гаргаж явуулсан шүү дээ. Тодруулбал хувийнх нь Тээвэр хөгжлийн банк, хяналт шалгалттай холбоотой бусад банк гомдол гаргасан байгаа.

 

Үйл явдал тавдугаар сард өрнөсний дараа долоодугаар сард жилийн зуун сая төгрөгийн төсөв өгч салбар байгуулсан байна. Хувийнхаа банкинд давуу эрх олгож алдаа гаргасан тул бусад банкууд итгэхээ больж танай хуучин ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан юм.

 

Түүнийгээ үргэлжлүүлэн хийхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тээвэр хөгжлийн банк одоо Транс банк болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг яагаад оруулж ирж байгаа юм бэ. Ийм буруу томилгоо битгий хийж байгаач. Миний гар дээр Тээвэр хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн байна. Үүсгэн байгуулагч нь энэ хүний аав, талийгаач болсон хүн юм. Ээжид нь 38 хувь нь залгамжлагдаад иржээ. Цаашаа найман хувь нь Энхтайванд, Энхжаргалд гээд үргэлжилж байна л даа.

 

Эдний гэр бүлийн банк юм байна. Дүрмийн сангийнхаа 408 тэрбум төгрөгийг өөрийнхөө мөнгөөр хийж чадаагүй. Гадаадын байгууллагад 51 хувийг нь өгч байж 49 хувьтайгаа үлдсэн.Энэ банк Д.Энхжаргалтай салшгүй холбоотой. Харин Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө банкны буруу үйлдлүүдийг хааж байсныг ярихгүй байна. Ийм олон зөрчил байгаа юм» гэж тодорхой нотолгоотой материалуудыг дэлгэж байсан ч Д.Энхжаргал энэ бүхнийг ажрахгүйгээр Монголбанкны дэд ерөнхийлөгч болж байжээ.

 

Д.Энхжаргалын бялуурам томилгоонууд

 

Ямартай ч Д.Энхжаргалын бялуурам энэ их томилгоонууд түүнд хууль бус үйлдлээ улайм цайм хийхэд нь их тус нэмэр болоод зогсохгүй Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаанд тусгай хяналт, шалгалт хийх нэрээр, хяналт шалгалтын баг оруулахдаа бүхий л ажиллагааг өөрийн талдаа эргүүлж өөрийнхөө бизнест нэгэн цагт хамтрагчаараа сонгон ажиллаж байсан В.Арменаа «худалч хулгайч, дээрэмчин тонуулч» болгон харагдуулах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд банкны гүйцэтгэх захирал байсан С.В.Новожилов, зээлийн хорооны дарга Бадрал нарыг ажлаас нь халах 2009 оны тавдугаар сарын 20-ны А24 тоот хууль бус тушаалд Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж банкыг эзэнгүйдүүлж, улмаар өөрийн гэр бүлийнхэндээ бүх эрх мэдлийг авч өгч байжээ.

 

Харин С.В.Новожилов, Бадрал нар Монгол Улсын шүүхэд Д.Энхжаргал нарын хуйвалдан гаргасан Монголбанкны А24 тоот тушаалыг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан бөгөөд С.В.Новожилов, Бадрал нарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн гурван шатны шийдвэр гарсан ч Д.Энхжаргал тухайн үед нөлөө бүхий хүмүүсээр аргалуулж тэдний ар талд хамгаалтад орж байжээ. Гэхдээ Д.Энхжаргалын толгой эргэм энэ их томилгоонууд үүгээр дуусаагүй. Тодруулбал тэрбээр Социнтерний эмэгтэйчүүдийн бүсийн захирлын албыг хашиж өөрийн зөвлөхөөрөө мисс Ё.Ням- жавыг сонгосон гэдгийг хүн бүр л мэднэ.

 

Ямартай ч эл хатагтай Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа банкны салбарт үүссэн эрсдэлд шийдвэртэй хариу арга хэмжээ авч чадаагүй гэх үндэслэлээр 2010 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч түүний энэ их томилгоонууд үргэлжилсэн хэвээр байсаар.

 

Ер нь бол гэр бүлийн эзэмшлийн 49 хувиа ямар ч ах дүү амраг садангийн холбоо байхгүй Ц.Нанзаддоржид яагаад бэлэглэв гэдэг нь маш их эргэлзээтэйгээс гадна Д.Энхжаргал, Д.Энхтайван нар Ц.НанзаддоржиД банкны 49 хувийг бэлэглэх хэмжээний маш том өртэй, энэ өрөндөө банкныхаа 49 хувиа болгон өгчээ гэж хардахад ч хүргэж байгаа юм.

 

Юутай ч хэрэг хуучирдаггүй гэгчээр энэ асуудлыг Авилгалтай тэмцэх болон хуулийнхан дахин нэг сайн шалгаад үзвэл төрийн өмчит газруудыг бялуу болгон хувааж идсэн нөхдийн хууль бус үйлдлүүд олноороо илэрч ч болохоор байгаа юм.

 

Мөн манай нийтлэлийн мөрөөр Д.Энхтайван бидэнтэй холбогдож, Тээвэр хөгжлийн банктай холбоотой олон баримтыг өгнө гэсэн боловч баримтуудаа авчирч өгөөгүй юм. Хэрвээ тэд манай эрэн сурвалжлах албанд тус банктай холбоотой баримтуудаа авчирч өгвөл бид хэвлэн нийтлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих