Хулгайн анчдыг илрүүлжээ
Ховор ан амьтны эд эрхтэн авч явна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд ажиллалаа. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат 44 настай эрэгтэй Ш, 26 настай Б нар “Тоёота приус” машинд ховордсон баавгайн нойтон арьс, хүдрийн заар 12 ширхэгийг авч явсныг эд мөрийн баримттайгаар илрүүлсэн байна.
Хэрвээ ховордсон ан амьтан агнасан, тээвэрлэж, бусдад дамлан худалдахыг орлдсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлж торгох буюу тав хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.
Ч.Мөнхбат
URL: