Ховор амьтан агнасан хулгайн анчдыг барилаа

4-1-7Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд “Тоёота приус” маркийн автомашинд  ховор амьтны эд эрхтэн авч явж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат 44 настай эрэгтэй Ш, 26 настай Б нар нь ховор ан амьтны жагсаалтанд орсон баавгайн нойтон арьс мөн хүдрийн заар 12 ширхэгийг авч явсныг нь эд мөрийн баримтаар илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.

Хэрвээ Улаан номонд орсон ховор ан амьтныг агнасан, тээвэрлэж явсан, бусдад зарахыг оролдсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох буюу тав хүртэлх жилийн ялаар шийтгэдэг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих