Барилгын аюулгүй байдал хангаагүйгээс 213 хүний амь үрэгдээд байгаа талаар МХЕГ-аас мэдээлэл өгнө
9:00 цагаас МХЕГ-т Барилгын чанар, аюулгүй байдлын сарын аяны нээлт болно. Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор 213 хүн алтан амиа алдав. Эдгээрийн ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалаагүйгээс үүдэлтэй. Энэ үеэр сэтгүүлчид та бүхэн ХАБ-ын осол зөрчил, шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
11:00 цагаас МАХН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уулзалт МАХН-ын төв байранд болно.
13:00 цагаас Монголын хуульчдын холбооны 304 тоотод “Нийтийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно.
15:00 цагаас “Ардчилал” сонины нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн Ардчиллын ордонд болно.
URL: