Түүхэнд зартай хүүхэмсэг эрчүүд

Жин Симмонс

Kiss хамтлагийн басс гитарчин энэ эрхэм бол бэлгийн замбараагүй амьдралтай эрчүүдийн бэлэг тэмдэг нь гэж болно. Тэр дөнгөж 14-тэй байхдаа л “охин дээр мордсон” гэж сайрхах дуртай гар гэнэ. Нэг гэр бүлийн бүх эмэгтэй хүйстэнтэй энгэр зөрүүлсэнээр дээд амжилтын эзэн ч болж байжээ. “ Хэрвээ намайг хэн нэгэн эмэгтэй хүүхэндэхээ болиоч гээд ирвэл шууд хөлөө алцайх болно шүү” хэмээн найзууддаа хошигнон ярих дуртай ажээ. Эх сурвалжууд түүний унтсан хүүхний тоог 4600 эсвэл 4897 хэмээн маргалддаг. Тэгвэл зарим нь Жинийг 5000 хүүхнийг “үзчихсэн” хэмээдэг. Ихэнхийнх нь зураг ч түүнд байдаг гэжээ. Энэ нь рекорд нь түүний архи уудаггүй, кайф авах гэж өвс татдаггүй байсантай шууд холбоотой аж. -Чи үнэхээр энэ хорвоог бүх сайхан амьтадтай сексдмээр байна уу? Тэгвэл архи уугаад мансуурвал тэр болгоноос хоцроод л байна шүү? хэмээн тэр үздэг, бас найзууддаа зөвлөдөг. Мэдээж үүнд нэр алдар их нөлөөлдөг гэдгээ тэр нуудаггүй байна. “-Бүсгүйчүүд бол гэрлэн дохио л гэсэн үг. Хэзээ нэгэн цагт ногоон гэрэл асдаг л юм даа” хэмээн ярих дуртай.

Чарли Чаплин

Тэр анх гэрлэхдээ 29-тэй байсан. Харин эхнэр Милдред Харрис нь 16-тай байв. Тэгвэл дөрөвдэхь эхнэр Уна О’Нил түүнээс 36 дүү байсан. харин энэ алдарт эрхэм амьдралдаа хичнээн амрагтай байсаныг тооцолж гаргах боломж бараг байхгүй. Тэр өөрийгөө намхан, царайлаг биш хэмээн голдоггүй байжээ. Мөн эрхтэнгээсээ ичдэггүй. Тэр ухаан, соёл хоёроороо хүүхнүүдийг ялангуяа охидыг уярааж чаддаг эр байсан гэнэ. Тэгэхээр хүүхнүүд түүнд бүх зүйлээ зориулахад бэлэн байдаг ажээ. Тэр өөрийгөө секс бэлэг тэмдэг л гэж төсөөлдөг бас тэгэж төлөвлөдөг байв.

Жон Ф. Кеннеди

Кеннеди өөрийн эрх мэдлээ хүүхнүүд дээр ашиглагч. Хөөрхий муу Клинтоныг Моникатай аман секс хийлээ гэж байхад аль 32 жилийн өмнө Кеннеди Цагаан ордонд сексийн үнэр ханхийлэгцэн шүү дээ. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч маань энэ ордондоо Жейн Мэнсфилд, Марлен Дитрих болон Мэрилин Монро нарыг авчраад “нухцан” юм ш дээ. Орчин үеийнхээр бол Ева Мендестэй өглөөг угтаж, Жизель Бундхенийг өдөр нь шалдлан харин үдэш нь Меган Фокстой “нуугдаж” тоглосон гэх үү дээ, Кеннеди. Тэр найздаа өөрийгөө хүүхнүүдийг татах царай зүсгүй хэмээн голж байсан гэдэг.  Тэгвэл хүүхэн “панаалдах” гол хэрэгсэл нь түүнйи албан тушаал эрх мэдэл байж л дээ. Хүүхнүүд ч эрх мэдэлтэй эр өөрийг нь нэг нүдээрээ олж харах л юм бол шууд шалдлаад өвөрт нь ороход бэлэн байдаг хойно доо.

Жонни Депп

-Оньсого мэт бай. Энэ Жоннигийн мөрдлөг. Ийм залуу хаа нэгтээ үдэшлэгийн үеэр олж болно л доо. Ганцаараа, буланд суугаад, бага ярьж, хүмүүсээр хүндлүүлнэ. Ингэхээр хүүхнүүд түүнийг хэн бэ хэмээн сонирхож эхлэнэ. Нууцад нэвтэрмээр санагдана. Тэгээд татагдана… Жонни Депп яг ингэдэг залуу. “Секс оньсого” таалгагч. 2010 онд америк хүүхнүүдийн дунд “-та хэнтэй үдийг зоог баримаар байна?” хэмээн асуулга явуулахад ялагч нь Жонни болсон гэдэг. /хоёрт Жорж Клуни…/

Мик Жаггер

Муу залуусыг таалдаг бүсгүйчүүд их шүү. Рок од ч юм уу… Архи уудаг, танхайрдаг, өвс татдаг гээд гаж зуршилтай залуусыг таалах дуртай хүүхнүүд олон. Тэдгээр сонирхол татагчийн нэг нь Мик. Түүний өвөрт олон ч модель /ялангуяа Карла Бруни, Францын тэргүүн хатагтай/, порно од, жүжигчин бүсгүйчүүд орсон. Өдгөө тэр хоёр ч эхнэрээсээ долоон хүүхэдтэй “өвөө” болжээ. Дэггүй бас намбагүй…

Уоррен Битти

Холливудын зартай хүүхэмсэг эрийн нэг. Түүний “үзсэн” хүүхнүүд нь гэвэл  Фэй Данауэй, Жоан Коллинз, Элизабет Тейлор, Брижит Бардо, Жейн Фонда, Жули Кристи, Катрин Денев, Дайан Китон гээд… Ёстой WOW гэмээр аан. Нөгөө домогт сайхан бүсгүйчүүд бүгд…  Дайнаас өмнө төрсөн гэх энэ эрхэм бас Мадонна, Голди Хоун болон Эль Макферсон нарын “охидтой” ч зугаацаж явжээ. –Секстээ гол нь биш  л дээ. Халамж л чухал. Тэр маш эелдэг харьцаатай хэмээн Голди Хоун “ну а”-гаа өмөөрч байсан удаатай.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих