Хойд Солонгос цөмийн зэвсэг туршихаа мэдэгдэв

north-korea-missil_2203593b-600x374Хойд Солонгос цөмийн туршилт хийх тухай төв телевизээр нь мэдэгдсэн хэмээн  “Yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Тус улсын “Ардын телевиз” энэ тухай “Агуу удирдагч Ким Чен Ун Хойд Солонгост заналхийлж буй орнуудад анхааруулга өгч цөмийн зэвсэг туршихаа мэдэгдлээ. Агуу удирдагч байгаа цагт Хойд Солонгос айх аюулгүй” хэмээн мэдээллийн хөтөлбөрөөрөө уламжилжээ. Дээрх мэдээллийг баталж, Хойд Солонгосын гадаад харилцааны яамнаас “Бид улсынхаа цөмийн зэвсгийн хүчийг нэмэгдүүлэх үүднээс туршилт хийхээр болсон. Өмнөд Солонгост энэ тухайгаа урьдчилж хэлсэн” гэсэн байна.

“CNN” агентлагийн мэдээлж буйгаар “Хойд Солонгос 2010 онд Ким Чен Ун цөмийн туршилт хийх нь заналхийлэл бус энхийн зорилготой хэмээн сануулж байсан. Тэр үед тус улсын төв телевиз энэ тухай ямар ч мэдээлэл дамжуулаагүй. Харин энэ удаад ийнхүү мэдээлж байгаа нь цаанаа томоохон зүйл төлөвлөсөн нь тодорхой байна” гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн итгэмжилсэн төлөөлөгч Ким На Рюн хэвлэлийнхэнд “Хойд Солонгос ирэх сарын дундуур цөмийн туршилт хийх болсноо мэдэгдсэн” хэмээн мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих