Шүүх эмнэлгийн эмч нарыг цагдан хорьж, шалгаж эхэлжээ – ГОВЬСҮМБЭРИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ж.БАТМӨНХ ЭЛЭГНИЙ ХҮНД ӨВЧИНГҮЙ НЬ ТОГТООГДСОН БАЙНА

indexжужубы-ГОВЬСҮМБЭРИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ж.БАТМӨНХ ЭЛЭГНИЙ ХҮНД ӨВЧИНГҮЙ НЬ ТОГТООГДСОН БАЙНА-
Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Батмөнхийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр баривчлан хорьж шалгаад, анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүхээс ялын хэмжээг 2.6 жил болгон бууруулсаныг Дээд шүүх хэвээр баталсан юм. Өдгөө ялаа эдэлж байгаа экс Засаг дарга унаж байсан “Ланд-круйзер-105″ машинаа хүүдээ өгсөн байдаг. Тодруулбал, түүний машиныг дуудлага худалдаанд оруулж хүү Бадрал нь З1 сая төгрөгөөр авчээ.
Энэ үеэр Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан “Манай Засаг дарга Ж.Баянмөнх үр бүтээлтэй олон жил ажилласан. Тэр гавьяаг нь өндрөөр үнэлэн машины сэлбэг нэрээр хүүд нь өгье” гэсэн шийдвэрт хүрч, Засаг даргын унаж байсан Ланд круйзер-105 машиныг дахин дөрвөн сая төгрөгөөр засуулаад, хүүд нь өгчээ.
Ж.Баянмөнх нь шалгагдаж байх хугацаандаа биеийн байдал муудлаа хэмээн Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Шастины нэрэмжит Клиникийн төв III эмнэлэгт шилжиж байсан удаатай. Гэвч ялаас чөлөөлөгдөхийн тулд хуурамч өвчний онош, шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Баянмөнхөд үйлчилж, хуурамч дүгнэлт гаргаж өгсөн шүүх эмнэлгийн нэр бүхий шинжээчийг хорьж шалгаж эхэлжээ.
Мөн найз бүсгүйгээ хоёр өдрийн турш зодож, нас барахад хүргэсэн гэх Г.Алтанхүүд шүүх эмнэлгийн нэр бүхий албан тушаалтнууд хуурамч онош, шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн нь шалгалтаар илэрсэн байна. Тиймээс энэ хууль бус ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж буй юм байна.
http://secret.mn/news/24/single/6261

URL:

Сэтгэгдэл бичих