МУЗН ийг шалгахгүй бол болохгүй нь

edited1_large75 жилийн түүхтэй МУЗН –ийн асуудал газар авсаар байна. Саяхан чуулганаа хийж ерөнхийлөгчөө сонгох сонгуулиас хамаг хэрэг улбаатай аж. Манайхан л болсон хойно өнөөх л хор, найраагаа хийж сонгуулидсан байна. МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, ЕНБД Н.Болормаа нарыг хууль журмыг бус хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьсан  гэж буруушаан идэж уухаа зогсоохгүй нь гэж бухимдах хүмүүс МУЗН дотор цөөнгүй байна.

Өмнө нь МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр Н.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр Н.Болормаа, нарийн бичгийн даргаар Р.Самдандорж нар ажиллаж байсан бөгөөд тэд энэ удаагийн чуулганаа хийх төсөв мөнгийг төлөөлөгчдөөс хураасан бөгөөд нэг хүнээс 100 мянган төгрөг авчээ. Гадаадын олон улсаас авдаг хандив тусламжийн мөнгө хаашаа, хэний халаас руу ордог болоод тэд ээлжит чуулганаа ч хийж чадахгүй болтлоо хоосров гэдэг асуудал эрхгүй анхаарал татна.
Энэхүү чуулганы үеэр тэд Р.Самдандовжийг  МУЗН-ийн хүүхдийн зуслангийн газраас 8 га газрыг өөрийн хүү болох “Эрдэнэс таван толгой”-н гадаад харилцааны ажилтан С.Ашидмөнхийн нэр дээр шилжүүлсэн. Мөн Булган аймгийн УЗХ-ны байрыг 180 саяар зараад байгууллагын дансанд гүйцэд хийгээгүй, шатахууны үнэ гэх нэрийдлээр сар бүр олон зуун сая төгрөгийг хувийнхаа дансанд хийлгэж, 12 тэрбум шахуу төгрөгийг хувьдаа ашигласан, МУЗН-ийн эд хөрөнгийг үнэтэй хөөрөг, морь, маланд зориулсан гэх өмч хөрөнгийн зөрчил илэрсэн гэж үзээд ажлаас нь халах шийдвэр гаргасан. Гэсэн ч яагаад түүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй,  хариуцлага үүрүүлэхгүй, хувьдаа  шамшигдуулсан татвар хандивын хөрөнгийг төлүүлэхгүйгээр зүгээр л орхив  гэдэг хачирхалтай.
Үүнээс харахад МУЗН-ийн өмч хөрөнгийг нэг хүн биш нэлээд хэсэг хүн хуваан идсэн нь тодорхой бөгөөд хариуцлагыг зөвхөн Р.Самдандовжид үүрүүлсэн мэтээр нийгэмд харуулаад ард иргэдийг хууран мэхлэж, Ерөнхийлөгч Н.Энхболд нь дахин сонгогдож, өнөөх Н.Болормаа нь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон даналзаж сууна. .
Н.Болормаа нь “МУЗН-ийг болон намайг шалгадаг, хариуцлага хүлээлгэдэг байгууллага, ард иргэд байхгүй” хэмээн цээжээ дэлдэн, хуучин ажиллаж байсан ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр олноор нь халж  “…миний эсрэг ажилласан, та нарт Ардчилсан нам чинь ажил өгнө биз…”  хэмээн намын үзэл гаргаж, гэмгүй ажилчдаа халж сольсон гэх.
Н.Болормаа хатагтайн булихайг  МУЗН-ийн орлогч дарга П.Бямбацэрэн дэлгэж олонд ил зарласан. Н.Болормаа дарга   хууль бус олон буруу зүйлийг хийсэн.  Дүрэм журмаа зөрчиж чуулганд ямар хүмүүсийг яаж оролцуулдаг гэдгийг  хэлснээр тэдний бүх булхай нь илэрсэн. .
Үүний нотолгоо нь МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа , орлогч дарга Ц.Содномпил, П.Бямбацэрэн, Хяналтын хорооны дарга С.Банзрагч, Дунд шатны хороодын 33 дарга нар чуулганд урилгаар оролцсон боловч санал өгсөн, Анхан шатны хороодын гишүүд хэмээн 13 хүнийг, илэрхийлэл уншуулна гэдэг халхавчаар чуулганд 15 хүүхэд залуучуудыг хамруулж, тэд мөн л саналөө өгч бас л дүрмээ зөрчин тэдний саналыг зориудаар авснаас харахад сонгуульд хэн ямар аргаар ялав гэдэг нь тодорхой харагдана.
Н.Энхболдын гишүүн ээжийн бие нь тааруу байсан гэсэн шалтгаанаар  чуулганд оролцож чадаагүй аж. Энэ талаар  Н.Болормаагийн 991193.. утсанд “Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, ээжийн минь бие муу байгаа бөгөөд амьсгал хураах мөчид  хүү нь хажууд нь байх нь жам билээ. Та бүхэн бүгд ээжтэй биз ээ. Чуулганд амжилт хүсье. Намайг сонгоно гэдэгт итгэж байна. Н.Энхболд” гэсэн мессэжийг ирүүлжээ. Тус мэссэжийг Н.Болормаа  хоолойгоо зангируулсаар төлөөлөгчддөд уншиж  өгөн өрөвчхөн хадагтайн дүрд тогложээ.
Хүний үрсийг өнчрүүлж аавыг нь булаахдаа уйлаагүй энэ хатагтай заримдаа бас их уярамтгай болчих юм аа гэж шивэр авир хийх төлөөлөгчид цөөнгүй л байсан. Ямартай ч Н.Болормаа хатагтай “уран ухаан”-аар Н.Энхболд ерөнхийлөгч улиран сонгогдож чаджээ.
Булхай хийж ялалт байгуулсныхаа  дараагаар өөрийнхөө хамаатнуудыг ажилд авч эхэлсэн зарим жишээг дурдъя.
МУЗН-ийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан яруу найрагч Ш.Лхамноржмааг өвчтэй байхад  ажлаас нь хууль бусаар халж Б.Батзаяаг томилж, Б.Отгонбаатарыг хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар бас л халж, оронд нь Н.Маргадыг хэвлэлийн ажилтанаар авчээ.
Түүнчлэн Н.Болормаатай хамт ажиллаж байсан Э.Наранчимэг гэгчийг Чингэлтэй дүүргээс, С.Туяаг Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгч гэж чуулганд оролцуулсан бөгөөд энэ талаар дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд нараас тодруулахад  “Бид ийм хүн сонгоогүй, манай төлөөлөгч биш” гэжээ.
Н.Болормаагийн “Өргөө” кино театрын хувьчлалд оролцож авилгал хээл хахууль авсан, НИТХ-ын дарга байхдаа  ноцтой алдаа дутагдал гаргасан зэрэг зөрчлүүд нь өнөөдөр хүртэл хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. МУЗН-ийн бас нэг даварсан дарга бол Замын- Үүдийн гаалийн газрын даргаар ажиллаж байсан С.Банзрагч юм. Тэрээр  МУЗН-ийн хяналтын хорооны орон тооны  даргаар ажилладаг бөгөөд тусгай эрх ямба эдэлж, тансаг өрөөнд сууж, нийгэмлэгээс өндөр цалин  авдаг . С.Банзрагч нь  Н.Болормаатай үгсэж МУЗН-д биднээс  өөр эзэнгүй хэмээн бардамнаж, өөрийнхөө хүссэн бүхнийг хийж суугаа энэ хүнийг шалгах л хэрэгтэй.
 МУЗН –ийг тойрсон маргаан хэл ам үүгээр зогсохгүй. Болохгүй бүтэхгүй, идсэн уусан, нам болж талцдаг, хөгзөрсөн гурил будаа, илжирсэн хувцас тарааж, өөрсдөө мөнгөөр тоглож сууна гэх гомдолууд олон байна лээ. Шалгах л хэрэгтэй болж дээ.
http://secret.mn/news/1/single/6260

URL:

Сэтгэгдэл бичих