70 жилийн түүхтэй “Петровис” арайч дээ
Би Петровисийн үйлчлүүлэгч л дээ. Ер нь эднийхээс аваад сурчихсан болохоор хүссэн хүсээгүй л шатахуунаа эндээс л авдаг юм. Петровис компаний 70 жилийн ойд зориулсан урамшуулалд хэдэн литр бензин хожчих ч юм билүү хэмээн бодож, авсан шатахууныхаа тасалбарын дугаарыг тусгай дугаар руу илгээгээд байлаа. Эхний тасалбарын тоог илгээснээс хойш 3 хоногийн дараа /2011-05-07/ веб сайт руу нь орж шүүтэл миний дугаараас илгээсэн тасалбар, сугалаа нэг ч бүртгэгдээгүй байв. Тасалбар дээр байсан 9908-тай дугаар руу нэлээн олон залгасан ч нэг ч авсангүй. Ингэсгээд л тасалбараа бүртгүүлж амжаагүй байтал эхний азтангууд нь тодорчихлоо. /2011-05-09/ Хэрвээ миний сугалаанууд бүртгэгдсэн байсан бол азтан болчих ч байсан юм билүү гэсэн бодол дотор өөрийн эрхгүй төрж байх чинь.
А-92-ийн үнэ 1320 төгрөг болчихож. Ашгүй дээ, бүх юмны үнэ өсөөд байхад нэг ч гэсэн зүйл хямдарч байвал. Ингэж бодоод 72 цаг ч болоогүй байтал нэг л өглөө нөгөө хямдраад байсан А-92 маань 1380 төгрөг болчихсон байв. Баярлаад байсан хаа байхав. Оросод шатахуундаа хязгаарлалт хийсэн сургаар хэдэн бензин импортлогчид шууд л утсаар яриад л үнээ нэмчихдэг юм байна. Хүмүүстэй адилхан ингэж бухимдлаа. 30 төгрөг нэг хүний халаасанд нэг их мэдрэгдэхгүй ч олон хүний, олон литрээс овоо л мөнгө урсаж байгаа байх даа. Бензинээ авлаа. Шатахуун түгээгчээс сугалаа авья гэтэл “Бензин хомсдоод манайх сугалаагаа түр зогсоочихсон” гэсэн хариу сонсов. Тэгвэл талоноо авья, сугалаа чинь үргэлжлэхээр нөхөөд авчихаж болно биз” гэтэл “Үгүй болохгүй” гэсэн хариу сонсов. “5-р сарын 21-нээс сугалаа маань ахиад үргэлжилнэ, тэгэхээр та бензин аваарай” гэж уриалгахан аргагүй нь хэлэх шатахуун түгээгчид уурлаад ч яах билээ дээ. Тэд удирдлагуудынхаа “голоо цохисон” шийдвэрээс болж нэлээн олон хүнд загнуулж байгаа харагдав.
Бензины үнэ 1380 төгрөг болоод бас л 72 цаг бололгүй бууж, 1350 төгрөгтөө очлоо. Үнэ өсөж буух нь ч дүүрчээ. Харин манайдаа л томоохонд тооцогддог Петровис компани сугалаагаа зогсоохдоо хүртэл тулж, “ядарч” яваа юм байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Үнэхээр хэцүүхэн байгаа бол сугалаагаа бүүр зогсоомоор юм даа.
/http://arolob.blog.banjig.net//
URL: