600 доллар дээрэмдээд 68 жилийн хорих ял сонсов
НЬЮ ЙОРК. /Ёнхап/. АНУ-ын Нью-Йорк хотод цуврал дээрэм үйлдсэн хэрэгтэн үлдсэн бүх амьдралаа шоронд өнгөрүүлэх шийтгэл сонсчээ.
Нью-Йорк хотын Бруклины дүүргийн шүүхээс өнгөрсөн оны 11, 12 дугаар сард угаалгын газар, ресторан зэрэг олон нийтийн газарт нийт 12 удаа цуврал дээрмийн хэрэг үйлдсэн Роберт Костанд 68 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. Дүүргийн прокурор Кенес Томсон хэлэхдээ, “олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулсан хэн боловч маш хатуу ял хүлээнэ гэдгийг нийгэмд мэдрүүлэх хэрэгтэй” гэв. Хэрэгтэн дээрэм хийхдээ зэвсэг ашиглаж байсан боловч нэг ч хүний амь нас, эрүүл мэндийг хохироогоогүй аж. Түүнчлэн нийт 600 доллар дээрэмдсэн байж.
А.Цацралт МОНЦАМЭ
URL: