Салхи мэт эрх чөлөөг сайхан чамаасаа гуймаар байна..
Гуниг сүлсэн энэ их хайраас хааяахан жаргал амтагдана
Гуйж үл зүрхлэх дэврүүхэн бодлоос хайруу жавар сэнгэнэнэ
Бодлын шуургыг аргадаж сэтгэлийн алсад бороо цайрна
Босго давалгүй хоцорсон тэр их хайраас хааяахан хур амтагдана
Хоёр нүдний чинь гунигт жаргалын хөшиг буулгаж
Хонгор жаалхан чамайг шөнийн зүүдэндээ аргадна
Задгай салхи мэт уулзахын эрх чөлөөг хүсэмжилж
Зоргоор нисэх мэт учирахын хүслээр жигүүрлэнэ
Уруул даваагүй хүсэл минь зүрхэн тэртээд нууцхан хоцорч
Уйлж аргадмаар зөрүүдхэн тайвшрал хяслын торонд хүлэгдэнэ
Цаг хугацааны хүрдийг үлгэр адил мөрөөдлөөрөө ухрааж
Цангаа тайлагдтал үнсэж эрхлэхийн эрх чөлөөг чамаас би гуймаар байна..
URL: