Ах нь хянаж дүү нь гүйцэтгэх 13.3 тэрбумын тендер

indexббыыбыбыбыбы“Нийтийн тээврийг ухаалаг системтэй болгох” төслийн санхүүжилтэнд 13.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргахаар болжээ. Энэхүү 13.3 тэрбум төгрөгийг “Слайд” ХХК авав. “Слайд” ХХК-ийн захирал З.Энхтөр нь “Сант” сургуулийн захирал Н.Зургаанжингийн хүү юм билээ. Н.Зургаанжингийн бас нэг хүүг З.Энхболд гэдэг. Тэрбээр Монгол шуудан харилцаа холбооны газрын дэд даргаар ажилладаг юм. Яахав, чаддаг нь сонгон шалгаруулалт энээ тэрээ юмгүйгээр иймэрхүү мөнгөний ажил олж авдаг юм аа гэхэд ядаж хяналт тавих үүрэгтэй албат нь төрсөн ах дүүс байдаг нь юу ч билээ дээ. “З.Энхболд нь З.Энхтөрийн авсан тэрхүү “Нийтийн тээврийг ухаалаг системтэй болгох” төслийн гүйцэтгэл зэргийг нь З.Энхболд нар хянах үүрэгтэй болжээ” гэсэн яриа төрийн ордон дотор хэдэн өдрийн турш тэнүүчилж явна.
“Эдийн засгийн форум”-ын үеэр нэгэн санхүүч залуу “Эдийн засгийн үрэлгэн байдалд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол элдэв янзын төслүүдийг танил тал, төрөл садангийн хэлхээсээр дамжуулан олгодогт л байгаа юм” гэж байна лээ. Энэ үнэний ортой зүйл. Ортойгоор барахгүй, зарим нөхдийн хэлдэгээр иймэрхүү схем нь манайд “төслийн мангас” хэмээх сонгомол арга болоод удаж буй ажээ. Яг л дээрх ах дүүсийн схем шүү дээ. Тэд нийтийн тээврийн төслөөс хэдийг нь хусахыг одоогоор таах аргагүй байна.

http://tsag.mn/2822-ah-n-hyanazh-d-n-gycetgeh-133-terbumyn-tender.html

 


URL:

Сэтгэгдэл бичих