Та ядаргаа туссан уу?
Ямар ч насны хүн ядаргаа тусдаг. Гэвч гадны нөлөөллөөс илүү тухайн хүн өөрийнхөө онцлогоос болж түүнийг тусах нь элбэг хэмээн эрдэмтэд баталдаг. Ядаргаа ямар хэмжээтэй туссаныг тань шалгах амархан.
Тийм гэсэн хариулт сонгож байгаа бол 5 оноо. Үгүй бол 0 оноо өгөөрэй.
1. Үргэлж яарч алхдаг уу?
2. Ололт амжилтын төлөө тэмцдэг үү?
3. Хэр тэвчээртэй вэ?
4. Бачуурч давчиддаг уу?
5. Шүүмжлэлд хэр өртдөг вэ?
6. Яараагүй үедээ хурдан, хурдан алхаж явдаг уу?
7. Амархан уурладаг уу?
8. Ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг уу?
9. Санал бодлоо хэр нууцалдаг вэ?
10. Бусдыг хүлээн зөвшөөрөх үе гарах уу?
11. Өөрийгөө бусдадаа мэдрүүлэхийг ямагт хүсдэг үү?
12. Биеэ тоодог уу?
13. Өөрийн амьдралаа хянаж чаддаг уу?
14. Ямар нэг асуудалд үгүй гэж хэлэх хэцүү байдаг уу?
15. Аливаад 2, 3 дахь оролдлого чинь эс бүтвэл сэтгэлээр унадаг уу?
0-20 оноо: Аливаа бэрхшээл, сөрөг үр дагавар үүсэх явдалтай учирлаа гэж бодоход огт тоодоггүй. Өөрөөр хэлбэл ядаргаа танаас хулжидаг гэхэд болно.
21-40 оноо: Та яг гол дунд нь байна. Гэхдээ ямар нэг зүйлийг хэт их хүсэмжилбэл ядаргаанд орж болзошгүй.
41-60 оноо: Ядаргаанд ороход тун ойрхон байна. Гэхдээ орчин тойрныхоо асуудлыг сайн зохион байгуулж чадвал бүх юм хэвийн байх болно. Бас өөрийгөө сайтар хянаж чадвал ядаргаанд өртөхгүй шүү.
61-75 оноо: Та тэр чигээрээ ядаргаанд өртжээ. Үүнд гадны нөлөө их нөлөөлж. Тиймээс өөрийнхөө хийх дуртай зүйлд цаг заваа гаргаж байвал сайн.
URL: