Иргэний нийгмийн байгууллагууд төр засагт дуу хоолойгоо хүргэнэ
Сүүлийн үед Иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой үгүйлэгдэж байгаа талаар олон нийт шүүмжилдэг болсон. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл эрс муудаж, иргэдийн амьдралд хүндхэн нөлөөлж байна. Энэ үед Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж төр засгийн эрхмүүдэд дуу хоолойгоо хүргэх асуудал дутагдалтай байгаа юм. Тэгвэл “Шинэчлэл-Эрин үе” клубээс ийнхүү анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон байна.
Чуулган “ Монголдоо сайхан амьдармаар байна” уриан дор болох бөгөөд эдийн засаг, хууль, шударга ёс-хүний эрх, байгаль орчин, түүх соёлын талаарх тулгамдсан асуудлаар ярилцах юм.Мөн чуулганаас гарсан шийдвэрээ эрх баригчдад шаардлага болгон хүргүүлэхээр төлөвлөсөн гэдгээ клубын тэргүүн хурлын үеэр онцолсон.
Монголд анх удаагаа зохион байгуулах гэж буй уг чуулган энэ сарын 31-ний 09.30 цагт “Пума-Империал” зочид буудлын хурлын танхимд болно. Одоогоор 80 гаруй ТББ-ын төлөөлөл чуулганд оролцохоор бүртгүүлээд байгаа ажээ.
URL: