Ж.Батзанданы бухимдал

1-78-4Уг нь Монголын нийгмийн амьдрал ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сонгогдсон хэмээн ам амандаа бувтнах эрхэмүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрын үед амаа үдүүлсэн мэт дув дуугүй байсан. Харин өнөөдөр тэрээр ам нээлээ.

Ингэхдээ “инфляци өссөн, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт зогссон, аж ахуй нэгжүүд нь ажилчдаа цомхотгосон, арилжааны банкууд нь зээлээ зогсоосон, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар буурсан, төгрөгийн ханш суларсан зэрэг нь энэ Засгийн газрын явуулж байгаа алдаатай бодлого” хэмээн өнөө л муу нэртэй засгийн газрын тэргүүн рүүгээ давшлав.

Мөн тэрээр “Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд, зах зээлийн судалгаа уур амьсгал худлаа хэлнэ гэж байхгүй л дээ. Онолын хувьд гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог” гээд гайгүй эдийн засгийн талаас нь тайлбар хийсэн “Засгийн газар хуурамч статистик тоо гаргаж, ард түмний тархийг угаадаг байдлаа одоо зогсоо” хэмээж байсан нь ирэх хаврын чуулганаар ихээхэн сенсааци болгон засгийн газартайгаа хатуухан тооцоо бодохоор эрс шийдсэн бололтой.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих