С.Оюун сайд Чех Улсад айлчилж байна
Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны сайд Р.Брабец-ийн урилгаар Монгол Улсын Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюун энэ сарын 30-наас 4 дүгээр сарын 2-ны өдөр тус улсад айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюун БНЧУ-ын Байгаль орчны сайд Р.Брабец, дэд сайд Я.Криж-тэй тус тус уулзалт хийх бөгөөд БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Байгаль орчны байнгын хорооны дарга Р.Бөхниш болон тус хорооны гишүүд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Түүнчлэн айлчлалын хүрээнд БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тахийг Монгол улсад эргэн нутагшуулах” болон бусад зарим төслүүдтэй танилцах бөгөөд Чехийн нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолойн удирдлагын төв, “Ойн академи” болон Карлын Их Сургуулийн Байгалийн шинжлэх ухааны сургуульд тус тус зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм.
montsame
URL: