АНУ кибер армиа өргөтгөнө
28-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел, БХЯ цаашид кибер армийн цар хүрээг өргөтгөх, цахим сүлжээний аюулгүйн салбарт Америкийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө хүчин зүтгэх болно. 2016 он гэхэд Америкийн Кибер командын газрын кибер армийн бие бүрэлдэхүүнийг 6000 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ.
Чак Хейгел мөн өдөр Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн төв байранд тус агентлагийн өнөөгийн дарга, кибер армийн командлагч Кейт Александрын тэтгэвэрт гарах ёслолд оролцох үедээ, хойшид гарч мэдэх зөрчил мөргөлдөөнд кибер орчны оролцоо салшгүй хэрэгтэй. Тиймээс АНУ-ын арми интернет сүлжээний аюулгүйн салбарын хүч чадлаа улам нэмэгдүүлэх шаардлагатай. БХЯ-ны цаашдын гол ажлуудын нэг бол Александрын үүрэгт ажлынхаа хугацаанд кибер армийг өргөтгөж, боловсруулсан үйл хэргийг үргэлжлүүлэх явдал юм гэжээ.
URL: