Филиппин Рэн-Ай шүрэн аралд аливаа хэлбэрээр халдаж үл болно
Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 29-д Рэн-Ай шүрэн арлын асуудлын талаар сэтгүүлчдэд хэлэхдээ, Филиппин Рэн-Ай шүрэн аралд аливаа нэг хэлбэрээр халдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэжээ.
3-р сарын 29-д Филиппин Рэн-Ай шүрэн арал руу дахин онгоц илгээсэн ба онгоцонд сэтгүүлч явж буй асуудалд хэрхэн хандаж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Хун Лэй хариулахдаа, Филиппиний энэхүү үйлдэл нь өмнөд тэнгисийн асуудлаар шуугиан дэгдээж, уг арлыг хууль бусаар эзлэх оролдлогод шууд үйлчилж байна. Филиппиний энэхүү ажиллагаа нь Рэн-Ай шүрэн арал зэрэг Хятад улсын өмнөд тэнгисийн нутаг дэвсгэрийг эзэмших бүрэн эрхийг өөрчилж чадахгүй бөгөөд Хятад улсын улс үндэстнийхээ бүрэн эрхийг хамгаалах хүсэл зоригийг гуйвуулахгүй юм гэжээ.
Филиппин Рэн-Ай шүрэн арлыг аливаа нэг хэлбэрээр эзэрхийлэхийг Хятад улс хэрхэвч зөвшөөрөхгүй бөгөөд Хятад АСЕАН-ий орнуудын байгуулсан “Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны тунхаг”-аас няцахыг эсэргүүцнэ гэжээ.
\Хуар\ china radio
URL: