Монголчууд ийм л зэвсэгтэй гэж бичжээ, Д.Бат-Эрдэнэ сайд аа?

Оросын www.rusplt.ru цахим хуудаст “Монголыг хамгаалах нь Орост яагаад ашигтай вэ” гэсэн гарчигтай нийтлэл гарлаа.

Энэ нийтлэлийг орчуулагчид хэдийнэ монгол хэл рүү хөрвүүлж цахим ертөнцөд тараагаад амжжээ.

ОХУ-ын Улс төр, цэрэг дайны судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин энэхүү нийтлэлийг бичсэн байна.

Сонирхолтой нь улсын нууцад тооцогддог манай цэрэг, армийн талаар тун дэлгэрэнгүй мэдээлэл энэ эрхэмд байх юм. Байх байхдаа дэлгэрэнгүй тоочиж бичээд цахим ертөнцөөр нэг тараачихсан нь гайхалтай.

Монгол Улс Барууны орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Зэвсэгт хүчин нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцон, монгол цэрэг, офицерууд маш сайн үнэлгээ аваад байгаа. Гэхдээ ингэлээ гээд тэд Хятадын армид эсэргүүцэл үзүүлж чадна гэсэн үг биш

Монгол Улс тусгаар тогтнолоо Оросын ачаар л олж авсан. Тодорхой хэлбэл 1911 онд Синьхайн хувьсгалын дараа үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглан Монгол Хятадаас өөрсдөө салсан ч эхлээд Хаант Оросын, дараа нь түүний тусгаар тогтнолыг Бээжингээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн ЗХУ-ын дэмжлэгийн ачаар тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан гэж тэрээр нийтлэлээ эхлүүлжээ.

Цааш нь “ЗХУ задарсны дараа Монгол Улс Барууны орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Зэвсэгт хүчин нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцон, монгол цэрэг, офицерууд маш сайн үнэлгээ аваад байгаа. Гэхдээ ингэлээ гээд тэд Хятадын армид эсэргүүцэл үзүүлж чадна гэсэн үг биш.

Барууны орнууд ч Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Яагаад гэвэл, энэ нь, нэгдүгээрт, цэвэр газар зүйн шалтгаанаар. Монгол далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятадтай л хиллэдэг. Тиймээс гадаадын ямар нэг орны цэрэг Монголын нутагт орохын тулд доод тал нь Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй.

Сүүлийн үед Улаанбаатарт үүнийг ойлгож эхэлж байх шиг байна. Москва ч гэсэн саяхнаас Монгол гэдэг орон дэлхийд байдгийг санав. Цагтаа Монголын хүн ам бүгд орос хэл мэддэг байлаа шүү дээ. Орос улс Монголд, түүний цэргийн салбарт нь ч гэсэн, ямар нэг анхаарал хандуулж, Монголын армийн хэт хуучирсан зэвсэглэлийг бага ч атугай шинэчлэхээр шийдсэн” гэх өгүүлбэрүүд байна.

Хамгийн чухал хэсэг нь энд байгаа юм. Монголын армийн бэлэн байдал энэ эрхмийн өгүүлсэнчлэн үнэхээр ийм байгаа гэж үү. “Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг мото буудлагын бригад, барилгын хороо, энхийг сахиулах батальон (дахиад нэг нэмэгдэнэ), тусгай үүргийн батальон, мөн түүнчлэн бэлэн байдлын доогуур төвшин бүхий гүйцэд бус бүрэлдэхүүнтэй зургаан хороотой. Т-54 маркийн танк 200, Т-55 170, Т-62 280, Т-72А 50 ширхэг бий. Дээр нь хуягт тээвэрлэгч машин гэвэл 120 ширхэг БРДМ-2, БРДМ-1 150, БМП-1 420, БТР-80 20, БТР-70 40, БТР-60 350, БТР-40 200, БТР-152 50 бий. 600 их буу, 140 миномет, 250 тийрэлтэт пуужингийн систем, 700 танк эсэргүүцэгчтэй.

Монголын хуурай замын цэргийн бараг бүх техник нь байлдааны чадваргүй болсон учир дээр бичсэн тоо чухамдаа баримжаа л юм. Харин сүүлийн хэдэн жилд Оросоос нийлүүлсэн Т-72А танк, БТР-70, БТР-80 хуягтууд харин өөр хэрэг. Эднийг шинэ гэж хэлэхгүй ч урьд нь байсан, элэгдэлд орсон техниктэй харьцуулбал хамаагүй дээр байдалд байгаа.

Монголын тусгаар тогтнолын цорын ганц найдвартай баталгаа нь Орос. Хэрэв Орос Хятад дайтлаа гэж үзэхэд энэ хоёр орны хэн Монголын газар нутгийг хянаж байгаа нь дайнд ялах болно. Тиймээс Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид нь, ялангуяа сул доройд нь буюу Орост маш чухал байгаа юм.

Монголд агаарын довтолгооноос хамгаалах хүчинд байлдааны онгоц байхгүй. Өмнө нь байсан хуучин 12 ширхэг МиГ- 21ПФМ, хоёр МиГ-21УМ онгоцыг складанд хадгалж байгаа бөгөөд сэлбэг болгон Хойд Солонгост зарах шинжтэй. Агаарын довтолгооноос хамгаалах хүчинд тээврийн Ан- 24 онгоц хоёр, Ан- 26 гурав бий. Тийм болохоор Монголын агаарын цэргийн гол хүч нь Ми-24 маркийн 11 нисдэг тэрэг юм. Мөн тээврийн Ми-8 нисдэг тэрэг 11, Ми-17 гурав байгаа. Зенитийн тоног төхөөрөмжийн С-75-ийн хоёр дивизион, С-125Мийн нэг дивизион, Агаарын довтолгооноос хамгаалах “Стрела-2” пуужин 250, ЗУ-23 болон С-60 зенитийн тоног төхөөрөмж тус бүр 75-тай.

Агаарын довтолгооноос хамгаалах хүчний зэвсэг техник нь мөн л хуучирсан. Хоёр жилийн өмнө Оросоос авсан С-125М систем л гайгүй байдалтай байна. Гэхдээ монголчууд Оросын МиГ-29 сөнөөгч онгоц хэд хэдийг авах талаар хөөцөлдөж байгаа. Афганистан, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцдог мөртлөө монголчууд одоо ч америк зэвсэг аваагүй л байна. Зарим нэг тоноглол, хэрэгслийг эс тооцвол Монголын арми 100 хувь орос зэвсэгтэй”

Энд илүү тайлбар хэрэггүй биз. Александр Храмчихин цааш нь “Монголын тусгаар тогтнолын цорын ганц найдвартай баталгаа нь Орос. Хэрэв Орос Хятад дайтлаа гэж үзэхэд энэ хоёр орны хэн Монголын газар нутгийг хянаж байгаа нь дайнд ялах болно. Тиймээс Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид нь, ялангуяа сул доройд нь буюу Орост маш чухал байгаа юм. Орос Хятад дайтахад Монгол ямар нэг хэмжээгээр оролцолгүй тусдаа байна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Ер нь Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас өөрийгөө хамгаалахын адилаар хамгаалах нь ашигтай хоёр орон бий. Энэ бол Казахстан, Монгол улсууд. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг” гэж нийтлэлээ төгсгөжээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ та Оросын улс төр судлаач Александр Храмчихины бичсэн энэ зүйлд ямар тайлбар хийх вэ?

Б.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих