Солонгосчуудын соёлын эрин

1978780_715694368451707_1486792696_nМонголын хамгийн баян  бизнесмэн  БНСУ-д  бизнес  эрхлэн, хэдэн жил болсны дараа Солонгосын засаг захиргааныханд хандан:  “Би Их сургууль байгуулах гэсэн юм, нэрийг нь Сөүлийн Их сургууль  гэж нэрлэмээр байна” гэвэл Солонгосын боловсролын яам, Сөүл хотын захиргаа ямар хариу өгөх бол. Мэдээжийн хэрэг тэд татгалзах биз. Тэгэнгүүт  манай “баян бизнесмен” өөрийн нээх гэж байгаа сургуульдаа Сөүлийн их сургууль гэдэг нэрийг авч өгөхийн төлөө Солонгосын төр захиргааны албан тушаалтнуудыг хахуульдвал ямар бол…

Эрхэм уншигч та ингээд төсөөлөөд үз дээ…

Дэлхийн аль улс орнуудад “брэнд”  нэр гэж бий. Энэ нэр тухайн улс орны түүхэнд нэрээ дуурсгасан  алдартай хүмүүс, уламжлалт биет болон биет бус соёлын өв, нийслэл хот зэргээр дамжин илэрдэг. Франц улсыг “Наполеон Бонапарт”-гүйгээр, Япон улсыг  “цайны ёслол”-гүйгээр, Швейцарийг “Швейцарийн банк”-гүйгээр,  АНУ-ыг ерөнхийлөгч агсан  Линкольнгүйгээр, Монгол улсыг эзэн Чингис хаангүйгээр  төсөөлөх аргагүй.

Үүний нэгэн адил улс орон бүрийн нийслэл хотын нэр ч гэсэн  тухайн улс орны брэнд байдаг. Тиймгүйсэн бол хэн дуртай нь Токио, Сөүл, Лондон, Москва, Фарис, Бээжин гэсэн хотуудын нэрийг хүссэн зүйлдээ ашиглаж болох биш үү.  Тийм ч учраас эдгээр брэнд нэрийг  хэрхэн “ашиглах, ашиглуулах” тухай хуультай болох асуудал яригдаж эхлээд байна.

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Сөүл хотын захиргаа ямар ч тохиолдолд манай “баян” бизнесмэнд “Сөүлийн Их сургууль” гэдэг нэрийг олгохгүй нь тодорхой. Тэдэнд мөнгө хөрөнгөнөөс илүүтэй улс орны хувьд үнэт зүйлс гэж бий, түүнийгээ ч яс махандаа тултал ойлгодог ард түмэн.

Харин манайд бол эсрэгээрээ.

 “Итгэл-Найдвар-Хайр” /Faith-Hope-Love/ хэмээх  боловсролын  байгууллагын гэхээсээ илүүтэй шашны байгууллагын  уриа гэмээр  үгийг сургуулийнхаа  уриагаа болгосон Солонгосын 100 хувийн  хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Их Сургууль” гэх сургууль Улаанбаатар хотын төв, Зүүн дөрвөн замын урд, хотын төвийн  “А” зэрэглэлийн газарт  6 давхар сургуулийнхаа байрыг бариад, түүнийхээ дээр итгэл төгс  Улаанбаатар Их Сургууль гэж бичжээ.

zahiralНэг Солонгос  хүнийг  зургаан хятад хүний санааг санадаг гэдэг үнэн бололтой.   Эдгээр Солонгосчууд  анх 1993 онд манай улсад орж ирэн, Улаанбаатар хотод “Солонгос хэлний дамжаа” –г анх байгуулснаар  энэ сургуулийн түүх эхлэсэн байдаг. 1995 онд   “Улаанбаатар  коллеж” байгуулах зөвшөөрлийг Боловсролын яамнаас авсан бол 2012 онд  Боловсролын яамнаас Их сургууль болох зөвшөөрөл авчээ. Тэд эхнээсээ Монгол улсын нийслэл хотын нэрээр  сургуулиа нэрлэхээр алсаас төлөвлөн “ажиллажээ”. Яг үүний нэгэн адил жишээ бол  3-4 хороололын 28-р дунд  сургуультай  хаяа дэрлэн орших  Солонгосын 100 хөрөнгө оруулалттай “Хүрээ” дээд сургууль юм.  “Хүрээ” гэдэг нэр  мөн л Нийслэл хотыг маань нэрлэж байсан  түүхэн  нэрний нэг.

Ийнхүү Солонгосчууд Монголын боловсролын  салбарт өөрийн байр сууриа олжээ. Тэдэнд монгол оюутан  элсүүлэхийн “зовлон” байхгүй. 40-50  монгол сувгийн телевизүүдийн талаас илүү хувь нь Солонгос сериалуудыг орой бүр гаргана. Түүнийг нь үзэж “тархиа” угаалгасан монгол  залуус Солонгос  хэл, соёлд “шүтэн”, Солонгос явахын “мөрөөс” болж, Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос багш нар хичээл заадаг “Улаанбаатар Их сургууль”, “Хүрээ” дээд сургууль, “Эм Ай Юу” дээд сургууль рүү хошууран элсэнэ.

so su

Үнэн хэрэгтээ Солонгосчууд  дэлхийн түүхэнд нэг ч  томоохон ялалт байгуулж байгаагүй, эртнээс Их  гүрнүүдийн хаяа дэрлэн вассаль байдлаар  оршиж ирсэн, 1900-1930-иад он болтол Японы колони байсан энэ улс ТВ-ийн сериалууудаар дамжуулан  өөрсдийн түүхийг баатарлаг мэтээр бусдад “сурталчилдаг”  юм билээ.

Төд удалгүй Солонгос хэлээр  Монгол төрийн бичиг баримт үйлдэгдэж, Солонгос хүн төрийн монгол төрийн албанд ажиллахад  “гайхах”  хэрэггүй болсон мэт. Боловсролын яамтай ч боловсролын  алс хэтийн бодлогогүй, Соёлын яамтай ч Солонгос сериалуудад ирээдүй хойч үеийнхний “соёлыг”  даатгаад орхих мэт.

Гэхдээ энд бид Солонгосчууды буруутгах гэсэнгүй. Монгол төрийн хийрхэл, төрийн албан хаагчдын увайгүй, алсын бодлогогүй,  авлигач  байдалд “дөрөөлөн”  тэд өөрсдийнхөө хүслийг нэгэнт гүйцэтүүлжээ. Бид Кино үйлдвэрийн хойно орших  Улсынхаа нийслэлийн нэрээр нэрлэгдсэн,  Монголчуудын үүсгэн байгуулсан, “Улаанбаатарын Их  Сургууль”-ийг  2 жилийн өмнө  МУИС-тай нэгтгэж, МУИС-ийн харьяа болгож байгаад, өдгөө МУИС-т хийгдэж байгаа шинэчлэлт өөрчлөлтийн “үр дүнд  амыг нь бүрэн барьж, үүдийг хаалгаад” авлаа.

MUUB

Одоо Монгол улсын нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн “Улаанбаатар Их Сургууль” гэгч Солонгосын хөрөнгө оруулалттай сургууль үлдэв. Ийнхүү бид нийслэлийнхээ нэрээр Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос эзэнтэй  Их сургуулийг нэрлэхээр боллоо. Энэ нь байж болох энгийн хэрэг үү.

Дэлхийн Топ-10 Их сургуулийн №9-д Тохиогийн Их сургууль жагсжээ. Тэр хирээр Япон улсын нэр хүнд ийм дээгүүр байна гэсэн үг.  Сөүлийн, Бээжингийн, Москвагийн, Тайваны  Их сургуулиуд тухайн улсынхаа боловсролын салбарын нэр  нүүр болж байдаг.

Screen-shot-2013-03-05-at-12_06_37

Харин монголд бол эсрэгээрээ. Хэдэн бизнес сэтгэлгээтэй Солонгосууд биднийг “алмайраад” сууж байхад хэдийнээ улсын нийслэлийн маань нэрээр өөрсдийн сургуулиа нэрлээд авлаа.

Солонгосчууд боловсролын салбарт бизнес эрхэлж болно, Монголын олон залуучуудыг сурган хүмүүжүүлж байгаад бид тэдэнд  талархах ёстой ч байх. Гагцхүү тэд “Улаанбаатар Их сургууль” гэдэг нэрнээсээ  татгалзах ёстой, Монгол улсын нийслэл хотын удирдлага, төр засгийн холбогдох байгууллагууд энэ нэрээ буцаан авах хэрэгтэй.

Алдсан, буруу шийдсэн бүхнийг засаж болдог нь Ардчилалын нэг гол зарчим  билээ.

Ц.Мөнх

Холбоотой мэдээлэл:

http://www.ugluu.mn/12464.html

http://www.ugluu.mn/13467.html

URL:

Сэтгэгдэл бичих