Украины асуудлаарх Хятадын геополитикийн байр суурь

2a7bf56de52fd538218d82ab8771f87a_LМОСКВА. /Voice Of Russia/. Крым, Севастополь хот ОХУ-д нэгдсэн асуудлаар Москва, Вашингтон, Брюссель цаашид Бээжингийн үйл хөдлөлийг анхааралтай ажиглах болно. Хятад улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний нөлөө бүхий улсын хувиар Украины асуудлыг ашиглах уу эсвэл асуудлаас нэг алхмын зайтай байж ажиглах уу гэдгийг дэлхийн нүд чих болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааралтай ажиглаж байна.

Хятад улсын дарга Си Зиньпин Европ дахь анхны айлчлалаа хийлээ. Гааг хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, дараагаар Германы Канцлер, Францын Ерөнхий сайдтай уулзсан нь түүний Украины талаарх байр суурьт нөлөөлсөн гэж Өрнийн хэвлэлүүдэд бичиж эхэлсэн. Тэд Обама, Меркель, Олланд нар Хятадыг өөрсдийн талд татахаар төлөвлөж, бас найдаж байна гэж бичицгээж байна. Барууны зарим хэвлэлд Хятад улс АНУ, Европыг дэмжинэ гэдэг бараг шийдэгдсэн ба одоогоор зарим нэг шат дараалсан арга хэмжээ төдий зүйл үлдсэн гэж үзэж байна.

Ер нь бол Барууны удирдагчдын байр суурийг хэвлэлүүд илэрхийлж байгаа бололтой. Тэд Хятадын дарга Си Зиньпин зүгээр л тусгаар улсын эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар Хятадын барих зарчим, болон Хятадын гадаад бодлогын үндсэн таван зарчим, мөн Шинжаан-Уйгур, Түвдийн өөртөө засах орны асуудлыг жишээ болгон Хятадын байр суурийг албан ёсоор илэрхийлэхэд л болно гэж бичиж байна.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих